АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
200
Нүүр
ХЭМЖЭЭ
0.3
MB
ISBN-13
9789919515836

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

1958 онд хэвлэгдсэн Амлалт хэмээх энэ бүтээл Фридрих Дюрренматтын хамгийн өвөрмөц, хар бараан, маргаан дагуулсан гэмт хэргийн романд тооцогддог. Уг роман ерөнхий өгүүлэмж болон дотоод өгүүлэмжээс бүтнэ. Гэмт хэргийн сэдэвт бүтээл туурвидаг зохиолч эр нэг өдөр Граубюнден муж дахь Кур хотод гэмт хэргийн роман хэрхэн бичих тухай илтгэл тавихаар очиж буйгаар ерөнхий өгүүлэмж эхэлнэ. Түүний илтгэлд цөөн хүн суусан боловч тэдний дунд Цюрих мужийн цагдаагийн газрын дарга асан доктор Х. байж таарчээ. Удалгүй доктор Х. зохиолч Дюрренматтай олон талаар төстэй санагдах би хүүрнэгчтэй зочид буудлын бааранд танилцана. Хэн хэн нь маргааш өглөө Цюрих явах гэж байсан тул цагдаагийн дарга асан эр зохиолчийг машинаар нь хамт яваач хэмээн урина. Ингээд замд явах үедээ тэрээр гэмт хэргийн романд туйлын шүүмжлэлтэй ханддагаа хэлдэг. Тэдний замд огт санаандгүй мэт таарсан шатахуун түгээгүүрийн газраар дайрч өнгөрөхдөө сэтгэл нь ихэд хямарсан доктор Х. хамт аялж яваа би хүүрнэгчид гэмт хэргийн романыг шүүмжлэх шалтгаан болсон олон түүхийн нэгийг хүүрнэснээр “зохиол доторх зохиол” буюу дотоод өгүүлэмж эхэлнэ.

Ес орчим жилийн өмнө Цюрих хотоос холгүй орших Мегендорф тосгоны ойролцоох ойгоос бусдын гарт амиа алдсан охины цогцос олддог. Доктор Х.-ийн удирдлагад ажиллаж буй мөрдөгчдийн нэг болох комиссар Маттей хэргийг анх хариуцаж авна. Уг нь тэрээр хэдхэн хоногийн дараа Швейцарийн Засгийн газрын шийдвэрээр Иордан руу томилогдон явах гэж байлаа. Хэргийг хариуцсаны хувьд Маттей амиа алдсан охины ээж, аав хоёрт эмгэнэлт мэдээг дуулгах үүрэг хүлээнэ. Удахгүй гадаад руу томилогдон явах тул юу ч биелүүлж чадахгүйгээ комиссар өөрөө мэдэхийн дээдээр мэдэх атлаа охины ээжид “Би алуурчныг олно!” хэмээн амлалт өгдөг. Энэ амлалт Маттейн амьдралыг эрс өөрчлөх бөгөөд үүгээр зохиол цааш илүү сонирхол татам өрнөж, зөрчил маргаан, тааварлашгүй нууцууд дагуулан үргэлжилнэ.

Нэг талаас алуурчин хэрхэн илчлэгдэж буй, нөгөөтээгүүр шударга ёс тогтож буй байдал нь үнэндээ гэмт хэргийн сэдэвт зохиолын бүхий л болзол нөхцөлөөс тэс зөрнө. Гэхдээ энэ зохиолыг дэд гарчигт нь тодруулан нэрлэсэнчлэн заавал “Гэмт хэргийн романыг эцсийн замд үдсэн” бүтээл хэмээн үзэж хараахан болохгүй. Эл романаа олны хүртээл болгосон 1958 оноос хойш ч Дюренматт гэмт хэргийн романууд бичсээр байсан нь үүний нэг баталгаа билээ.


Үзүүлэлт

ISBN-139789919515836
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо200 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ0.304 MB

Зохиолчийн талаар

Фридрих Дюрренматт бол XX зууны Швейцар зохиолчид дундаас хамгийн их танигдсан, гол төлөөлөгчид тооцогддог. Тэрээр 1921 оны 1 дүгээр сарын 5-нд тус улсын Эмменталь хэмээх газарт орших Конольфинген сууринд төрж, 1990 оны 12 дугаар сарын 14-нд Нойенбергт нас баржээ. Дюрренматтын гэр бүл 1935 онд Конольфингенээс нүүж, нийслэл Берн хотын ойролцоо суурьшсан байна. Эцгийнхээ шахалт шаардлагаар сургуулиа арайхийн төгссөн тэрээр урлагийн чиглэлээр сурах бодолтой байв. Гэвч урлагийн сургуульд тэнцээгүй учир 1941 онд гүн ухаан, байгалийн шинжлэл, Герман судлалын чиглэлээр сурахаар шийджээ. Дюрренматт их сургуульд сурахын зэрэгцээ үргэлжилсэн үгийн зохиол, жүжгийн зохиол бичсээр нэлээдгүй хугацааны дараа буюу 1950 онд Шүүгч ба түүний зандалчид (Der Richter und sein Henker) хэмээх гэмт хэргийн романаараа олонд танигдсан юм.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй