Бид амьд хүмүүс



АНГИЛАЛ
Түүхэн зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
624
Нүүр
ХЭМЖЭЭ
0.8
MB
ISBN-13
9789919516642

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Бид амьд хүмүүс бол Айн Рэндийн бичсэн анхны роман юм. Рэндийн ЗХУ-аас Америк руу дүрвэснээсээ арван жилийн дараа буюу 1936 онд хэвлүүлсэн энэ зохиолын үйл явдал Зөвлөлт Холбоот Улсад өрнөнө. Америкийн сэхээтнүүд, улс төрчид энэхүү шинэ тивийн хувь хүн, эрх чөлөөний үзлийг нандигнаж дээдлэхгүй байгаа нь дүрвэгч Рэндэд тун хачирхалтай санагджээ. Түүнчлэн тэрээр Европт коммунизм, социализм, фашизм түгэн тархахыг хүлээн зөвшөөрөх төдийгүй бүр талархалтай хандаж байгаад гайхан цочирдсон байна. Бүхнийг хянагч хүчирхэг төрийн золиос болсон гурван залуугийн түүхээрээ Рэнд эв хамтын үзлийн “эрхэм санааг” шүүмжилсэн билээ. Анх “Агааргүй” хэмээн нэрлэгдэж байсан энэхүү илэн далангүй түүх эв хамтач төр эрхэм иргэдээ хэрхэн боогдуулж, бүгчимдүүлдэг тухай өгүүлнэ. Анхны хэвлэл нь (3,000 хувь) борлогдож дууссаны дараа, хэвлэгчийн алдааны улмаас дахин хэвлэлгүй байсаар 1959 онд буюу Атлантын нуруу тэнийв зохиол нь хэвлэгдсэн даруйдаа машид алдаршсанаас хойш хоёр жилийн дараа, Бид амьд хүмүүс зохиол Рэндийн шинээр завсарласан хувилбараар дахин хэвлэгджээ. Зохиолын үйл явдал 1920-оод оны эхээр Зөвлөлт Холбоот улсад өрнөнө. Гүүр барих карьер хөөх хүсэлтэй их сургуулийн инженерийн ангийн оюутан Кира Аргунова, хаант засгийн үеийн сурвалжит гаралтай залуу Лео Коваленскийд дурлана. Тэд өөрсдийн ирээдүйн амьдралаа төлөвлөх хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн байвч, эв хамтын амьдралын төлөө хувийн амьдралаа золиослохыг шаарддаг коммунист төрийн атгад хэдийн шахагдан хоригджээ. Кира тодорхой шалтгааны улмаас их сургуулиасаа хөөгдөж, Лео өнгөрсөн намтраасаа шалтгаалан ажилгүйчүүдийн эгнээнд элсэхэд, амьдрал өдөр хоногийг аргацаан туулахад ч бэрхтэй болж ирнэ. Лео сүрьеэ тусаж, Кира түүнийг улсын эмнэлэгт хэвтүүлэхийг хичээгээд бүтэлгүйтсэний дараа, аргаа ядсан бүсгүй өөрт нь дурласан цогтой коммунист залуу Андрей Тагановоос тусламж хүснэ. Энэ хайр нь Тагановт хэзээ ч буулт хийж, татгалзах учиргүй хувийн үнэт зүйл гэж байдгийг ойлгуулсан аж. Андрей коммунизмын бүтэлгүйтэлд сэтгэл гутарч, Леод тэмцлээ чин үнэнчээр үргэлжлүүлэх зориг дутсанаар энэ хоёр залуугийн амьдрал бүхэлдээ нуран унахад Кира харин энэ улсаас дүрвэхийг хичээх болно. Гэхдээ тэр төрийн их хүчийг сөрөн тэмцэж чадах болов уу?


Үзүүлэлт

ISBN-139789919516642
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо624 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ0.824 MB

Зохиолчийн талаар

Орос гаралтай Америкийн зохиолч, философич, кино зохиолч Айн Рэнд буюу Алиса Зиновьевна Розенбаум 1905 оны 2-р сарын 2-нд гурван охинтой айлын ууган охин болон мэндэлж, бага насаа Петербургт өнгөрүүлжээ. Айн Рэндийн өөрийнх нь дурсамжид өгүүлснээр тэрээр 8 настай байхдаа кино зохиол бичиж эхлэн, 10 настайдаа роман бичиж байсан аж. 1917 оны хувьсгал гарах үед тэрээр 12 настай байсан бөгөөд Октябрийн хувьсгалын нөлөө болоод Лениний удирдлаган доор ажиллаж байсан Большевик намын дарамтаар аавынх нь бизнес дампуурч, амар тайван амьдарч байсан тэдний гэр бүлийн амьдрал сүйрэхэд хүрчээ. Крымд ахлах сургууль төгсөх үедээ Айн Рэнд 16 настай байсан ба тухайн үед Петроград нэртэй болоод байсан Петрбургтээ эргэн ирсний дараа тэдний амьдрал улам дордож, өлбөрч үхэх дөхөж байсан гэдэг. Хувьсгалын дараагаар эмэгтэйчүүд их сургуульд элсэх боломжтой болсны ачаар Рэнд Петроградын Их Сургуулийн анхны эмэгтэй оюутнуудын нэг болж, 16 настайдаа тус сургуулийн нийгмийн ухааны тэнхимд түүхийн чиглэлээр суралцаж эхэлжээ. Их сургуульд суралцаж байхдаа тэрээр Аристотель, Платон, Ницщегийн философитой танилцаж, тэднийг бишрэн судлах болсон ба франц, герман, орос хэл мэддэг байсан учир Фёдор Достоевский, Виктор Хюго, Эдмонд Ростанд, Фридрих Шиллер нарын зохиол бүтээлийг амтархан уншиж байв. Айн Рэнд сургуулиа төгссөнийхөө дараа Ленинград хотод Дэлгэцийн урлагийн техникумд нэг жил суралцсан ба бие даалтын ажлынхаа хүрээнд Польш-Америкийн эрлийз жүжигчин Пола Негригийн тухай эсээ бичсэн нь түүний анхны бүтээл болсон ажээ. Чухам энэ үеэс л тэрээр Рэнд хэмээх уран бүтээлийн нэртэй болсон юм. 1926 онд АНУ руу шилжин суурьшиж, 1931 онд тус улсын иргэн болжээ. Айн Рэндийн анхны роман болох 'Бид амьд хүмүүс' 1936 онд хэвлэгдсэн бөгөөд ихээхэн амжилтанд хүрч, 3 сая гаруй хувь борлогджээ. Үүний дараа бичигдсэн 'Сүлд дуулал', 'Эх сурвалж', 'Атлантын нуруу тэнийв', 'Капитализмыг өмөөрөх нь', 'Хувиа хичээхийн ач тус' зэрэг бүтээлүүд нь зохиолчийн нэрийг дэлхийн утга зохиолын түүхэнд мөнхлөн үлдээсэн агаад түүний зохиолууд либератари үзэл, хувь хүнийг дээдлэх индивидуализм үзлийг агуулдгаараа ихээхэн алдаршсан билээ.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй