АНГИЛАЛ
Нийгмийн шинжлэх ухаан
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
84
Нүүр
ХЭМЖЭЭ
1.4
MB
ISBN-13
9789919516970

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Антропологич Дэвид Гребэр өрийн түүхийн тухай Өр: Анхны 5000 жил хэмээх ном бичсэн нь ихээхэн шуугиан тарьжээ. Өр бол зөвхөн эдийн засгийн ойлголт, эдийн засагчдын судалгааны сэдэв мэтээр өнөөдрийг хүртэл ойлгож ирсэн байтал, Гребэр өр, зээл нь худалдааны хамгийн эртний хэрэгсэл, улс төрийн ойлголт, эрх мэдэлтнүүдийн шийдвэр юм гэдгийг номдоо өгүүлсэн байна. Өр гэж юу вэ? хэмээх энэ номд Дэвид Гребэрийн нэг эсээ, нэг ярилцлага багтсан юм. Энэхүү эсээ, ярилцлагадаа тэрээр Өр: Анхны 5000 жил номынхоо гол санааг хураангуйлан өгүүлсэн билээ. Засгийн газраас тодорхой хэмжээнд хүчирхийлэл хэрэгжүүлэх замаар хүн төрөлхтөнд ирсэн эдийн засгийн ойлголт өр гээч ойлголт нь зөвхөн математикийн хувьд л хэлбэрээ олсон болохоос биш одоог хүртэл бүрэн тайлбарлагдаагүй, албан бус байгааг Дэвид Грэбер онцолжээ. Мөн түүнчлэн тэрээр өр бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны арилжааны хэрэгсэл бөгөөд мөнгө зоос, бартерийн хэлбэрийн арилжаа зэрэг нь өрийн дараагийн үе шатууд юм хэмээн үзсэн байна. Нийгмийн хамгийн чухал ойлголтуудыг маш нухацтайгаар авч хэлэлцэх “Нухацтай сэдвүүд” цувралын эхний дэвтэр Өр гэж юу вэ ном нь “Өр”-ийн тухай таны мэдлэгийг тэлэх болно.


Үзүүлэлт

ISBN-139789919516970
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо84 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ1.391 MB

Зохиолчийн талаар

Дэвид Ролф Гребэр 1961 оны 2-р сарын 12-нд Нью-Йоркт ажилчин ангийн еврей гэр бүлд төрж өсжээ. Америкийн антропологич, анархист идэвхтэн байв. Түүний эдийн засгийн антропологи дахь томоохон ажлууд, ялангуяа Өр: Эхний 5,000 жил болон Bullshit Jobs номууд нь түүнийг дэлхийн нөлөө бүхий антропологич, зүүний үзэлтнүүдийн нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдөхөд хүргэсэн юм.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй