Бүтээлийн формат:
Харах эр зориг хэмээх баатарлаг үйл (5)
"Гэрэл зураг авах гэдэг бол зургийг утгажуулна гэсэн үг."
Сьюзан Зонтагийн бүтээлтэй танилцалгүйгээр гэрэл зургийн ёс зүйн асуудлыг авч хэлэлцэх боломжгүй юм. Америкийн зохиолч, кино, продюсер, философич, нийгмийн идэвхтэн Сьюзен Зонтаг (1933-2004) бол гүн утга санааны эрэлд явдаг хүн. Тэрээр учир шалтгааныг ухаж хайх, шүүмжлэхийн зэрэгцээ уншигчдаа ч шахаж шаардана. Хэрэглээг чухалчилсан энэ нийгэмд гэрэл зурагт тавигдах ёс зүйн сорилт шалгуурын тухай асуудал бол 70-аад оноос хойш судлан бичиж ирсэн гол сэдвүүдийнх нь нэг. Тэрээр зураг авагч, зураг болон зургийг үзэгч гурвын хоорондын харилцан хамаарлыг идэвхийлэн судалдаг.