Бохир мөнгө
Уул уурхай бол бохир бизнес. Энэ бол Австралийн ашигт малтмалын салбарын хөгжлийн бодит түүх. Энэ бол шунал, бохирдол, аллагын тухай түүх. Уг бүтээлд Австрали улсын баялгийн түүх болоод давуу талаа ашиглаж хэрхэн энэ бүхнийг бий болгосон тухай өгүүлнэ. Австралийн уул уурхайн корпораци, компаниуд 'Бид маш их татвар төлж, дэлхийг хамарсан санхүүгийн хямралаас улс орноо аварч, түүний зэрэгцээ байгаль орчны асуудалд ч анхаарал хандуулдаг' хэмээн сурталчлах дуртай. Үнэн хэрэгтээ тэд хууран мэхэлж байна. Тэдгээр компаниуд ховордож буй нөөц баялгийг газар шорооноос маш түргэн ухаж гаргасаар байна. Үүний улмаас гол горхи бохирдож, хүүхдүүд хордож, мэхлэгдсэн аж ахуй эрхлэгчид цөөрөмд нь тогтсон метаны хөөсийг дэмий л харж суухаас аргагүй байдалд оржээ.