Гадаа үдэшлэг (23)



АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
ХЭМЖЭЭ
824.0
MB
ISBN-13
9789919517496

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Мэнсфилд нийтдээ зуу гаруй өгүүллэг бичсэнээ таван түүвэр болгон хэвлүүлснээс гадна мөн олон арван сэтгүүлд өгүүллэгүүд нь гарч байжээ. Тэдгээрээс уран зохиолын чанар чансаа болон уншигдаж, судлагдсан байдлыг харгалзан 12 өгүүллэгийг сонгон энэхүү номд оруулсан болно. Өөр олон ч эмхэтгэл гаргаж болохуйц өргөн сонголт дундаас сорчлон шилэх амаргүй байсныг өгүүлэх юун. Түүврээ 1911 онд бичигдсэн Мухлагийн хүүхэн өгүүллэгээр нь эхлүүлэв. Энэ бол “Ритм” сэтгүүлд нийтлэгдсэн Мэнсфилдийн анхны өгүүллэг юм. Үйл явдал нь Шинэ Зеландын хөдөө нутагт өрнөдөг уг өгүүллэг өнөөг хүртэл түүний хамгийн алдартай зохиолуудынх нь нэгд тооцогддог. Энэ өгүүллэг 1925 онд зохиолчийг нас барсны дараа олны хүртээл болсон Хүүхдэрхүү зан ба бусад өгүүллэг (Something Childish and Other Stories) түүвэрт ч мөн багтжээ. Түүний дараагаар 1920 онд хэвлэгдсэн Төгс аз жаргал ба бусад өгүүллэг түүврээс нь Төгс аз жаргал, Кино, Ноён Режиналдын Пикокийн нэг өдөр хэмээх гурван өгүүллэгийг сонголоо. Эдгээрт Чеховын нөлөө илт мэдрэгддэг. Тус түүврийн эхний бүтээл, олонд сайтар танигдсан Удиртгал өгүүллэг нь хэмжээний хувьд нэлээн урт тул бид энэхүү түүвэртээ багтаасангүй. 1922 онд хэвлэгдсэн Гадаа үдэшлэг ба бусад өгүүллэг түүвэрт багтсан таван өгүүллэгийг үүний дараагаар нь оруулав. Түүврээ нэрлэсэн Гадаа үдэшлэг өгүүллэг нь сонгомол эмхэтгэлүүдэд магадгүй хамгийн олонтоо багтаж, шүүмжлэгдэн хэлэлцэгдсэн бүтээл болов уу. Энэ өгүүллэг богино хэмжээний хүүрнэл зохиолын сод бүтээлд тооцогддог.


Үзүүлэлт

ISBN-139789919517496
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматАудио ном
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ824 MB

Зохиолчийн талаар

Кэтрин Мэнсфилд бол Виржиниа Вүүлфээс гадна англи хэлээр бүтээлээ туурвигч ХХ зууны хамгийн нөлөө бүхий эмэгтэй зохиолчдын нэг билээ. Ердөө 34-хөн наслахдаа тэрээр модернизмын сонгодог бүтээлд маргаангүй тооцогдох зуу гаруй өгүүллэг бичиж, олон зохиолчдод нөлөө үзүүлсний дундаас гол заримыг нь нэрлэвэл Скотт Фицжеральд, Т.С.Элиот, Симон Бовар нарыг дурдаж болно. Уламжлалт бус хэр нь сонирхолтой өгүүллэгүүдээрээ Мэнсфилд англи өгүүллэгийн уламжлалд шинэ чиглэлийг авчирсан юм. Өдгөө Мэнсфилдийн өгүүллэгүүд дэлхийн дөчин хэлээр орчуулагджээ. Өгүүллэгүүдийг нь авч үзсэн судалгааны бүтээлүүдийн тоо ч улам бүр нэмэгдсээр байна.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй