Өлсгөлөн (25)



АНГИЛАЛ
Сонгодог уран зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НИЙТ ХУГАЦАА
6 цаг 53 мин
ХЭМЖЭЭ
570.0
MB
ISBN-13
9789919517533

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Норвегийн зохиолч Кнут Хамсуны Өлсгөлөн роман Данийн Шинэ дэлхий сэтгүүлд 1888 оноос хэсэгчлэн нийтлэгдээд 1890 онд хэвлэгдэн гарсан бөгөөд уран зохиолын илэрхийлж болох хил хязгаарыг тэлж, залуу зохиолчдын бүхэл бүтэн үеийг бий болоход нөлөөлсөн цөөхөн бүтээлүүдийн нэг билээ. 

Энэхүү зохиол нь дотоод сэтгэлийн монолог, бодлын урсгал хэлбэрээр бичигдсэн модернист уран зохиолын төрлийн хамгийн сонгодог жишээ юм. Өлсгөлөн романд XIX дүгээр зууны сүүлч үед Кристиана хотод амьдарч буй нэр нь үл мэдэгдэх нэгэн залуухан зохиолчийн амьдралыг хүүрнэн өгүүлнэ. Тэрээр “Хүсэл тэмүүллийн эрх чөлөө”, эсвэл “Ирээдүйн гэмт хэргүүд” гэхчлэн сэдвээр цахиур хагалсан зохиол бичих төлөвлөгөөгөөр дүүрэн. Гэвч ходоод нь түүнийг цаг үргэлж зовоож, толгой хоргодох газар хаанаас олж болох талаар бодсоор тархи нь завгүй. Өлсгөлөн, залуу эрийн бие махбодыг сульдаагаад зогсохгүй оюун ухаан, дүгнэж цэгнэх чадварыг нь ч сулруулж, галзуурал руу улам бүр хөтөлнө. Цөхрөм энэ байдлаасаа зугтах оролдлого бүрийг нь тас цохих сэтгэл санааны огцом хэлбэлзэл, утга учиргүй бодолдоо зохиолын би хүүрнэгч маань тарчилж гүйцнэ. Бардам зан, ичимхий нэрэлхүү нь улам ч нэрмээс болох ажээ. Аж амьдрал нь дажгүй хэвийн яваа мэт харагдахын тулд яахаас ч буцахгүй. Халаасандаа сохор улаан зоосгүй гуйлгачин гэдгээ мэдэгдсэнд орвол хүрмээ арилжихыг илүүд үзнэ. Ядуу дорой үнэн төрхөө нууж л байвал найз нөхдөдөө ч, гаднын хүмүүст ч юу ч гэж худлаа ярихаас ичиж зовохгүй. Роман дөрвөн бүлэгтэй бөгөөд төгсгөлд нь ул суурьтай шийдвэр гаргах хүртэл зохиолын хуудас эргэх тусам манай баатрын нөхцөл байдал улам л дордсоор л байдаг.


Үзүүлэлт

ISBN-139789919517533
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматАудио ном
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ570 MB

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй