Хэсүүлчид
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Хэсүүлчид зохиолыг зохиогч өөрөө ч, хэвлэлийн газраас ч мөн “роман” хэмээн тодорхойлсон. Гэвч эл номыг уран зохиолын нэгэн “коллаж” хэмээн үзвэл зохилтой. Энэхүү бүтээлд хэдхэн мөрөөс гуч гаруй нүүр дамнаж, цаг хугацааны хувьд XVII зуунаас өнөө үеийг хүртэл хамран үргэлжлэх 116 бичвэр багтана.
Энэхүү цуглуулгыг чухам юу нэгтгэж байна вэ хэмээвээс хөдөлгөөн аж. Хүн төрөлхтөн ийм их хөдөлгөөнд оршиж байсан удаа урьд хожид үгүй бөгөөд ийн их аялж, нүүж суун, аян замд гарч байсан удаа бас үгүй. Энэ бүхэн эцэстээ хүнийг барьц алдуулж, оршихуйн төөрөгдөлд автуулах мэт санагдаж болно; Эсвэл илүү их эрх чөлөө, аз жаргал, өөрийгөө болон хорвоог танин мэдэх замд ч хөтөлж мэднэ. Эл зохиолын баатрууд асар хүчтэй дотоод хурцадмал байдлыг мэдрэх бөгөөд зөвхөн хөдөлгөөнд оршсоноор үүнээсээ ангижирч чадах авай. Иймд энэ хорвоог ад зэтгэр бүтээсэн бөгөөд түүний эрхэнд орохгүйн тулд зогсоо зайгүй хөдөлгөөнд орших хэрэгтэй хэмээх эртний славын нууцлаг шашны урсгалынхны жишгээр өөрсдийн аялалд гарна. Үнэндээ бидний хэнбугай нь ч энэ номын баатар байж болох сон.
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789919517632
- Худалдаанд гарсан огноо : 2022-08-01
- Формат : Цахим ном
- Нүүрний тоо : 578 нүүр
- Эрхлэн гаргасан : Монсудар хэвлэлийн газар
- Бүтээлийн хэл : Монгол
- Файлын хэмжээ : 2.4 MB
ISBN-13 | 9789919517632 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2022-08-01 |
Формат | Цахим ном |
Нүүрний тоо | 578 нүүр |
Эрхлэн гаргасан | Монсудар хэвлэлийн газар |
Бүтээлийн хэл | Монгол |
Файлын хэмжээ | 2.4 MB |
Зохиолчийн талаар
Ольга Навоя Токарчук нь 1962 онд Польш улсын Сулехув хотноо мэндэлжээ. Анхны өгүүллэгүүдээ Наташа Бородин нэрээр сэтгүүлд нийтлүүлснээр уран зохиолын гараагаа эхэлж, 1989 онд “Толин дахь хотууд” (Miasta w lustrach) хэмээх шүлгийн түүвэр, 1993 онд “Судрын хүмүүсийн зам мөр” (Podróż ludzi księgi) хэмээх өгүүллэгийн түүврээ хэвлүүлж байв. Улмаар 1996 онд бичсэн “Эрт балар ба бусад цаг үе” (Prawiek i inne czasy) номоороо олонд танигдан, Бегуны хэмээх эл романаараа Мэн Бүүкэр олон улсын шагналыг хүртжээ. 2018 онд Нобелийн шагналд тодорсон тэрээр эдүгээ Вроцлав хотноо аж төрөн, зохиол бүтээлээ туурвисаар байна.