Кофе хөрөхөөс өмнө



АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2022
Аравдугаар сар 19
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
232
Нүүр
ХЭМЖЭЭ
4.5
MB
ISBN-13
9789919517977

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Буйд газрын нэгэн кафег гаднаас нь харвал нүдэнд үл анзаарагдам. Гэвч эл кафе онцгой нэгэн шидтэй агаад хүмүүс хэрэв хүсвэл нэгэн суудал дээр нь суун өнгөрсөн рүү аялах боломжтой аж. Гэхдээ бас дүрэм бий. Үүний нэг нь өнгөрсөнд очсон ч одоог өөрчлөх боломжгүй.

Жижигхэн кафе, цөөн тооны дүр гэдэг яг л театрын жүжиг шиг. Зохиолч Кавагүчи Тошиказу нь жүжгийн зохиолч агаад хүүрнэлийн арга барилаараа тун чиг онцгой. Дүрүүдийн үйлдэл, нүүрний хувирал бүхнийг нүдэнд үзэгдэм нарийн дэлгэрэнгүй харуулахын сацуу кафед өрнөж буй үйл явдал, орж гарч буйг хүртэл хонхны жингэнээнээр мэдэгдэн үзэгдэл солигдох мэт илүү бодитой, илүү ойлгомжтой болгон өгчээ. Зохиол сэдвийн хувьд ямар нэгэн нийгэм улс төр, соёлын хүнд асуудлуудыг хөндсөнгүй, ердөө хүмүүний сэтгэл хөдлөл, хүн хоорондын харилцаа, итгэлцэл, холбогдолыг үзүүлэхийг чухалчилснаараа цэвэр драмын шинжтэй.
Харамсал, харууслын сэдэв уран зохиолд ч гэлтгүй намтар, туужид хүртэл бий. “Буцаж очоод өөр шийдвэр гаргах сан, алдаагаа засах сан, аль эсхүл дахин тэр мөчийг мэдрэх сэн” гэсэн өгүүлэмж цаг хугацааны дараалласан шугамд, түүгээр аялах боломжид л хамаатай буй.


Үзүүлэлт

ISBN-139789919517977
Худалдаанд гарсан огноо2022-10-19
ФорматЦахим ном
Нүүрний тоо232 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ4.5 MB

Зохиолчийн талаар

Кавагүчи Тошиказү 1971 онд Японы Осака хотноо мэндэлжээ. Өдгөө 51 настай тэрээр жүжгийн зохиолч, найруулагч гэдгээрээ олонд илүү танигдсан юм. 2015 онд бичсэн Кофе хөрөхөөс өмнө хэмээх энэхүү зохиол нь түүний анхны роман бөгөөд төд удалгүй театрын тайзнаа тоглогдон, Сүгинами олон улсын драмын X наадмын шилдгийн шилдгээр тодорчээ. Түүнчлэн 2018 онд тус романаас сэдэвлэсэн “Фүникүри Фүникура кафе” нэрт дэлгэцийн уран бүтээл олны хүртээл болсон юм. Зохиогч 2017 онд удаах дэвтэр болох “Кофе хөрөхөөс өмнө: Кафегийн түүхүүд”, 2018 онд “Дурсамж бүдгэрэхээс өмнө” зэрэг романаа тус тус бичин, уг зохиолоо гурамсан цуврал болгосон аж. Шидэт реализм бүхий тус зохиол англи, испани, итали, франц зэрэг дэлхийн олон хэлээр орчуулагдан, олон улсын бестселлер номд зүй ёсоор тооцогдох болсон юм.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй