Өвгөн тэнгис хоёр (8)



АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2022
Арван хоёрдугаар сар 22
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НИЙТ ХУГАЦАА
3 цаг 11 мин
ХЭМЖЭЭ
440.0
MB
ISBN-13
9789919518820

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Куба загасчин өвгөн Сантьяго наян дөрвөн хоногийн турш нэг ч загас бариагүй ажээ. Өвгөнтэй цуг загасчилдаг хөвгүүний эцэг эх хоёр ийм олон хоногийн турш загас барьж чадаагүй Сантьягог заяа нь хаяасан амьтан гэж үзээд, хүүгээ өөр загасчинд туслуулах болсон юм. Өөрт туслах хүнгүй ганцаар завиндаа суун далай тэнгисээр загасчлахаар явсан Сантьяго өвгөн энэ наян тав дахь өдөр (Эрнест Хемингуэй зохиолоо энэ өдрөөс эхлэн хүүрнэнэ) аз нь гийх байх хэмээн горьдно. 

Өвгөн тэр өдөр үнэхээр загас барилаа. Барих барихдаа урьд өмнө нь хэзээ ч агнаж байгаагүй тийм том марлин загас барив. Завинаас нь ч урт, лунзгар том энэ загасыг туслагч хүүгийнхээ хамжлагагүйгээр агнах өвгөнд тийм амар байсангүй. Загасанд чирэгдэн далайн тэнгисээр гурван өдөр, гурван шөнө явсны эцэст Сантьяго өвгөн хашир ухаан, тэвчээр, шантрашгүй зангийнхаа ачаар олзоо агнаж чадна. Гэхдээ энэ ан тийм ч өөдрөгөөр дуусахгүй. Зохиолын өнгөц үйл явдлын цаана, юун түрүүнд, энэ зохиол байгаль, хүн хоёрын тэмцлийг өгүүлж байна гэж тайлж уншиж болно. Туужийг ийнхүү тайлж унших юм бол өвгөн Сантьяго, түүний залуу найз хоёр бүх хүн төрөлхтнийг бэлгэднэ. Агуу хүч, гоо сайхан болон өвгөнд учруулсан аюул заналаас нь харахад том загас харин байгалийн бэлгэдэл болж таарна. Ийнхүү зүйрлэж тайлах нь зөв гэж үзэх нэг шалтгааныг туужийн англи нэрээс харж болно. Англи гарчигт, The Old Santiago and the Sea (Өвгөн Сантьяго, тэнгис хоёр) гэж онцгойлон дурдахын оронд The Old Man and the Sea гэж ерөнхийлөн нэрлэжээ. Өөрөөр хэлбэл, “Сантьяго” хэмээх хувь хүний нэрээр бус “Man” (Хүн) хэмээн ерөнхийлөн дурдсан байна. Гарчиг, Сантьяго хэмээх хувь хүний хувь тавиланг бус, харин өдрөөс өдөрт амьд гарах гэж тэмцэх хүн төрөлхтний хувь тавиланг онцгойлжээ.


Үзүүлэлт

ISBN-139789919518820
Худалдаанд гарсан огноо2022-12-22
ФорматАудио ном
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ440 MB

Зохиолчийн талаар

Америкийн нэрт зохиолч, сэтгүүлч, Нобелийн шагналт Эрнест Миллер Хэмингуэй 1899 оны 6-р сарын 21-нд мэндэлжээ. 

Тэрбээр «Cansas City Star» сонины сурвалжлагч хийн бичгийн ажлын гараагаа эхэлж байсан бол 1918 онд Италид очин жолооч болж, фронтод элсэн, Дэлхийн нэгдүгээр дайнд хүртэл оролцоод амжсан байна. Хэд хэдэн удаа шархадсан офицер Хэмингуэй 1919 оны 1-р сард эх орондоо эргэн ирж, түр хугацаагаар амарч байгаад Чикагогийн «Toronto Star» хэмээх сонины газрын улс төрийн тоймч, сэтгүүлчээр ажиллахын сацуу зохиол бичих ажилдаа шаргуу орсон агаад 1921 оны 9-р сарын 3-нд тус сониныхоо гадаад дахь сурвалжлагчаар Францад томилогдон ажиллах болов. Тэрээр Парист байх хугацаандаа сониныхоо захиалгын дагуу 80 гаруй өгүүлэл, найруулал бичиж 1925 онд эмхэтгэл болгон хэвлүүлсэн ажээ. 1926 онд Индиан отог нэртэй богино өгүүллэгээ бичин алдаршсанаасаа хойш Нар мандсаар байна-Фиеста (1926), Гоонь эрчүүд (1927), Зэр зэвсэг минь баяртай (1929), Үдийн үхэл (1932), Килиманжаро уулын цас (1933), Ялагч үгүй (1933), Францис Макомберийн богино боловч аз жаргалтай амьдрал (1935), Хэнийг дуудаж хонх цохив (1937), Өвгөн тэнгис хоёр (1952), Найр хойшлогдсон нь (1964) зэрэг алдартай бүтээлүүдээ туурвисан билээ. 

Э.Хэмингуэй 1954 онд Өвгөн тэнгис хоёр туужаараа Нобелийн шагнал хүртсэн бөгөөд Америкийн утга зохиолыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлсэн дайны цагийн амьдралыг хүүрнэн бичих талаараа нэрд гарсан зохиолч байв. Тэрбээр ажил төрлөө хийх хуваарь гаргаж, өглөө бүр 6 цагаас өмнө босдог зуршилтай байсан бөгөөд шөнө оройтож унтсан, бие нь өвдсөн үедээ ч энэ зуршлаа огт өөрчлөөгүй гэдэг. Бичгийн машин дээр зохиолоо бичээд олон удаа уншиж засдаг байсан алдарт зохиолч "Нэг зохиол бичээд дуусахад хайртай хүнтэйгээ шөнийг өнгөрүүлсэн мэт хөнгөн хоосон болдог юм. Тэгээд л үүний дараа дахиад нэг шинэ санаагаар ухаан бодол маань дүүрч ирэхэд дараагийн зохиолоо эхэлнэ дээ" гэж хэлсэн байдаг.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй