АНГИЛАЛ
Бизнес, Эдийн засаг
ХУДАЛДААНД
2023
Арван нэгдүгээр сар 28
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
226
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789919522506
ХЭМЖЭЭС
205 x 140 x 30 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Энэ номоороо зохиолч миний бие саяхныг хүртэл бүр мөсөн үл ойшоогдож, тусдаа нэр ч үгүй байсан “эротик капитал” хэмээх зүйл үнэхээр бодитой байдаг, ямар нөлөө үзүүлдэг тухай өгүүллээ.
Нийгэм, эдийн засгийн үйл явц, нийгмийн харилцаа, өөдөө чиглэсэн зэрэг зиндааны бүтцийг ойлгоход эротик капитал нь хүмүүн болон харилцааны капиталаас дутахгүй чухал ажээ. Үүнд тачаангуй байдал, бэлгийн харилцаа гэдгийг зөвөөр ойлгох нь нэн чухал. “Сексжсэн”, хувь хүнч үзэл зонхилсон орчин үеийн нийгэмд эротик капитал эрчүүд болон эмэгтэйчүүдийн хувьд илүү чухал бөгөөд онцгой болоод байна. Гэсэн хэдий ч энэ төрлийн капиталыг хөгжүүлэх, ашиглах уламжлал эмэгтэйчүүдэд илүү эртнээс байсан бөгөөд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү эротик чанартай болохыг тогтоосон олон судалгаа бий. Зураачид ч олон зууны турш үүнийг ажиглан буулгаж ирсэн байдаг.
Мөн ажил эрэлхийлэх тухайд мэргэжилтнүүд анхны сэтгэгдэл төрүүлэх хоёр дахь боломж гэж байдаггүйг ямагт сануулдаг билээ. Ярилцлагад орохоор шалгарсан хүмүүс бүгд тухайн ажилд зохих хэмжээний мэргэжил, чадвартай, ажлын туршлагатай байдаг. Харин ярилцлагын үед аливаа нэмэлт авьяас (жишээ нь эротик капитал) тодорч, улмаар ялагчийг шийдэх нь бий.
Яг л оюуны чадавхын адилаар эротик капитал нь хурлын өрөөнөөс унтлагын өрөө хүртэл хувь, хувьсгалын бүхий л талбарт үнэ цэнтэй. Дур булаам хүмүүс жишээ нь найз, амраг, хамтран ажиллагч, хэрэглэгч, түнш, фэн, дагагч, сонгогч, дэмжигч, ивээн тэтгэгч гээд бүхий л хүмүүсийг өөртөө татдаг. Тэд хувийн амьдралд (хань, найзын хувьд сонголт ихтэй) төдийгүй улс төр, спорт, урлаг, бизнесийн амьдралд илүү амжилттай байдаг билээ. Энэхүү Honey money номоороо миний бие дур булаам хүмүүст өндөр амжилтад хурдан хүрэхэд нь дэм болох нийгмийн үйл явцын талаар эрэл хайгуул хийсэн болно. Дур булаам байх нь хэдэн наснаас эхэлж ач холбогдолтой болох вэ? Үнэхээр үзэсгэлэн төгөлдөр, царайлаг хүмүүс энэ давуу талаа мэддэг болов уу? Гоо сайхан, ухаан хоёрын хооронд холбоо бий юу? Азтай төрсөн сайхан хүмүүс томоохон давуу талтай юу? Сайхан төрөөгүй байсан ч дур татамжийг хөгжүүлж болдог уу? гээд л...
Энэ номдоо хувийн үзэл бодол, явцуу өнцгөөр хандан бичээгүй бөгөөд бүхий л санаа нь дээрх сэдвүүдээр хийсэн нийгмийн шинжлэх ухааны гүн гүнзгий судалгааны баримтад тулгуурласан болно.


Үзүүлэлт

ISBN-139789919522506
Худалдаанд гарсан огноо2023-11-28
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо226 нүүр
Эрхлэн гаргасанНэпко хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин460 гр
Хэмжээс205 x 140 x 30 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй