Power girl

Main cover


АНГИЛАЛ
Зөвлөгөө, гарын авлага
ХУДАЛДААНД
2023
Гуравдугаар сар 6
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
260
Нүүр
ISBN-13
9789919979447
ХЭМЖЭЭС
205 x 145 x 20 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Энэхүү номыг бичин байх таван зуу гаран өдрийн хугацаанд би өдөр бүр нэг л асуултыг өөрөөсөө асууж, хариултыг эрэлхийлсэн. What makes me powerful? Намайг юу хүчтэй болгодог вэ? Учир нь би өөрөө бүх дэлхийн бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл. Дэлхийн өөр өөр хэсэгт, өөр өөрийн өнгө төрхөөр ажиллаж амьдарч буй эмэгтэйчүүд бид угтаа, дотоод мөн чанартаа бүгд адилхан. Бурхан биднийг оршихуйн дээд оршихуй, хүнлэг энэрэнгүй, уян зөөлөн бүсгүй хүн болгон заяажээ. Бүсгүй хүн бүхэн энэхэн амьдралдаа өөрийн дотор нандин бүхнийг нээн илрүүлж, өөрийн өнгөөр тодоос тод гэрэлтэх учиртай. Жаргал, зовлон ээлжлэх энэхэн амьдралаа сэтгэлийн хүч тэнхээгээр туулах учиртай. Бүсгүй хүний гойд чимэг нь түүний ухаан нь. Өдөр ирэх тусам улам ухааждаг бүсгүй хүн хүчтэй. Учир нь тэрээр амьдралын сорилт бүхний өөдөөс “ухаан” хэмээх бамбайгаа барин тэмцдэг. Бүсгүй хүний ариун хүч нь түүний хайр, энэрэлд нуугдан байдаг. Түүний байгалиас заяасан энэ л чанар нь түүнийг онцгой хүчтэй болгодог. Амьдрал ахин дахин хатуу нүүрээ үзүүлэвч аль сайхан чанар бүхнээ, энэрэнгүй зөөлөн сэтгэлээ гээлгүй үлдэх тэнхээ бол хүч мөн. Бүсгүй хүн сүсэг бишрэлтэй байж, ертөнцийг болон өөрийн дотоод ертөнцийг таних тусмаа түүний сүнслэг хүч нэмэгддэг. Энэ бол бурханлиг гэгээн хүч билээ. Эцэст нь орчин цагийн жинхэнэ хатагтай нарт нуугдан байдаг. Тэдний өөртөө итгэх итгэл, бие даасан байдал, биеэ авч яваа соёл, этик, харилцаа, хандлага, сахилга бат зэрэг нь нийлээд энэхүү хүчийг бүрдүүлж байдаг. Энэ бол түүний хатагтайлаг, эрхэмсэг байдал билээ.

Ингээд номынхоо 5 бүлгийг дараах байдлаар задлан бичлээ. Эдгээр үгсийг оноох нь ном бичих ажлын минь тэн хагас нь гэхэд болно.

P Pain
O Opening
W Wisdom
E Empathy
R Rules

Бүлэг бүртээ өөрийн мэдлэг, мэдрэмж, ур ухаанаа шингээн бичээд Power Girl номоо уншигч танд өргөн барьж байна. Шимтэн уншиж, таалан болгооно уу.


Үзүүлэлт

ISBN-139789919979447
Худалдаанд гарсан огноо2023-03-06
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо260 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин325 гр
Хэмжээс205 x 145 x 20 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй