Хүүхдэд хэрэглэх эмийн 1500 тун, жор

Main cover


АНГИЛАЛ
Орчин үеийн анагаах ухаан
ХУДАЛДААНД
2014
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
632
Нүүр
ISBN-13
9789996220791
ХЭМЖЭЭС
142 x 110 x 27 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Хүүхэд бол жижгэрсэн том хүн биш. Ууж идэх, унтаж амрах, тоглож наадах, сурч боловсрох, өсөж торних амьдралын хэмнэл болгоноороо, эрхтэн тогтолцоо бүрийн онцлогоороо, эмгэг өвчин туссан үед өвчний хэлбэр, явц, үе шат тавилангаараа, эмийг хүүхдийн нас, кг жинд тооцдогоороо насанд хүрэгчдээс ялгаатай. Эмийн жор бичих дүрмийн шаардлага чанд биелүүлэх нь эмийг оновчтой хэрэглэх, хэрэгцээг зөв тогтоох, хангамж сайжруулах төдийгүй, гарч болох гаж нөлөөнөөс сэргийлэх үндэслэл учир эмийн хэлбэр бүрээр жор бичихийг эрмэлзсэн байна. Уг товхимолд жорын хэрэглээг ерөнхийд нь хүүхдэд хэрэглэх зарчмаар бичиж тунг нас, жин, кг жин, биеийн гадаргууд тохируулан тооцож, манай улсад ихэвчлэн хэрэглэж байгаа эмийн жорыг цагаан толгойн үсгийн дэс дарааллаар, мөн нэрлэж заншсан худалдааны нэрийг хамтатган оруулжээ.

Үзүүлэлт

ISBN-139789996220791
Худалдаанд гарсан огноо2014-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо632 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин325 гр
Хэмжээс142 x 110 x 27 мм

Зохиолчийн талаар

М.Сүхбаатар АУДэС, АУДэС-ийн харьяа эмнэлэгийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт, АУИС, ЭМШУИС-д тасралтгүй 44 жил багш, тэнхимийн эрхлэгч, тэргүүлэх багшаар ажилласан. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, стандарт 57-г боловсруулсан 10000 гаруй шавьтай сурган хүмүүжүүлэгч, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Хүүхдийн зөвлөх эмч, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан. М.Сүхбаатар нь 40 гаруй жилийн хугацаанд 118000 гаруй өвчтөн үзэж, зөвлөж, эмчилсэн төдийгүй эмчилгээ оношлогоонд 50 гаруй шинэ арга, аргачлал нэвтрүүлсэн байна. М.Сүхбаатар шинэ бүтээл 3, оновчтой санал 9, ашигтай загвар 5-ыг гаргаж, зохиогчийн эрхийн гэрчилгээ 18 авсан. Ном, товхимол, лавлах, гарын авлага, сурах бичиг 50 гаруйг туурвиж, эрдэм шинжилгээний илтгэл 110 хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний өгүүлэл 13 хэвлүүлсэн. Шинжлэх ухааны тэргүүний ажилтан. М.Сүхбаатар 2008 оны БСШУЯ-ны шилдэг бүтээлийн шагнал, 2007, 2011 онд ЭХЯ-ны шилдэг номын өргөмжлөл тус тус хүртсэн. М.Сүхбаатар хүүхдийн эмчээр 43 жил эмчлэн сэргийлэх, сурган хүмүүжүүлэх, эрдэм судлалын салбарт ажилласан 'гурвалсан морьтой' манай ахмад зөвлөх-эмч, сурган хүмүүжүүлэгч багш, эрдэм шинжилгээний ажилтан-судлаач хүн юм. М.Сүхбаатар 2005 онд 'Алтан гадас' одон гардан авч, 2011 онд 'Монгол Улсын Гавьяат Багш' цол хүртжээ.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй