Орчин цагийн монгол хэлний оноосон нэрийн судалгаа

Монгол хэл баялаг үгийн сантай гэдэгтэй санал нийлэхгүй хүн гарахгүй нь лавтай. Харин тэрхүү баялаг үгийн сангаасаа ч үлэмж олон оноосон нэртэй гэдгийг хүн бүхэн мэдэхгүй байж болох юм. Оноосон нэр нь тухайн хэлнийхээ үгээр бүтэж, үгийн сангийн нэг өвөрмөц хэсэг болох бөгөөд хүмүүсийн амьдралд өдөр тутам хэдэн арваараа хэрэглэгдэж байдаг. Монгол хэлний оноосон нэрийн дотроос хүний нэрийн толь бичиг хэд хэдэн удаа хэвлэгдэн гарсан боловч газар нутгийн нэр, угсаатны нэр, од гаригийн нэр зэрэг бусад төрлийн оноосон нэрийн толь бичиг хэвлэгдэн гарсан зүйл бараг байхгүй тул газар нутгийн нэрийн бичил толь, монгол угсаатны нэрийн бичил толь, од, одны ордын нэрэн дэх харь гаралтай үгс, БНМАУ-ын аймаг сум, хөдөө аж ахуйн нэгдлүүдийн нэрс зэрэг жижиг хэмжээний лавлах толиудыг нэмж оруулсан байна.
Танилцуулга