Бизнесийн ёс зүй

Main cover


АНГИЛАЛ
Боловсрол, сурах бичиг
ХУДАЛДААНД
2014
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
376
Нүүр
ISBN-13
9789996291326
ХЭМЖЭЭС
201 x 145 x 20 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Ёс суртахуун нь хүний бүх талын хөгжлийн үлэмж чухал тал нь юм. Хүмүүстэй зүй зохистой харилцах, биеэ зөв авч явах, зан байдлаа чиглүүлэн зохицуулахын тулд ёс суртахууны хэм хэмжээг эзэмшиж, сахин мөрдөхөөс аргагүй. Ёс суртахуун нь зөвхөн хүмүүсийн харилцааг хянан зохицуулдаг зүйл төдийгүй, нийгмийн хөгжил дэвшлийн тун чухал хэрэгсэл тул ёс суртахуун үгүй болбол хүний нийгэм оршин тогтнож чадахгүйд хүрнэ. Сурах бичгийн I бүлэгт Ёс зүйн сэтгэлгээний үүсэл, хөгжлийн түүх, II бүлэгт Ёс зүйн шинжлэх ухаан, түүний үндсэн категориуд, III бүлэгт Бизнесийн ёс зүйн тухай ойлголт, IV бүлэгт Бизнесийн нийгмийн хариуцлага, V бүлэгт Мэргэжлийн болон хэрэглээний ёс зүйн тухай тус тус өгүүлж, кейс, дасгал, сорил, тулгуур ойлголтууд, агуулгын хүрээнд шүүн хэлэлцэх сэдвүүд, уншиж судлах ном зохиолуудын жагсаалт, оюутны мэдлэг, чадварыг шалгах хэлбэрийн талаарх мэдээллийг бүлэг бүрийн агуулгын төгсгөлд оруулсан байна.

Үзүүлэлт

ISBN-139789996291326
Худалдаанд гарсан огноо2014-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо376 нүүр
Эрхлэн гаргасанСанхүү эдийн засгийн дээд сургууль
Бүтээлийн хэлМонгол
Жин445 гр
Хэмжээс201 x 145 x 20 мм

Зохиолчийн талаар

Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн арван жилийн II дунд сургууль, МУИС, Удирдлагын Академийг тус тус төгссөн. 1986-1990 онуудад ОХУ-ын Санкт- Петербургийн Их сургуулийн сэтгэл судлалын салбарын аспирантурт суралцаж, сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан, багш, сэтгэл судлаач мэргэжилтэй, профессор цолтой. МУИС, ШУТИС, Хууль зуйн дээд сургууль зэрэг их, дээд сургуулиудад багш, тэнхимийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, СХУ-ны Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. Одоо Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимд багшилдаг. 'Удирдлагын сэтгэл зүй', 'Лидерийн сэтгэл зүй', 'Шинжлэх ухааны тодорхой бус ухагдахуун төлөвшүүлэх нь', 'Сэтгэл судлалын хөгжлийн түүх' (I, II, III дэвтэр), 'Мэдрэмжийн тухай', 'Бизнесийн ёс зүй', 'Буддын сургаалыг судалж, ач тусыг нь хүртэхүй' зэрэг ном, сурах бичиг бичиж, орчуулан гаргаж, 'Сэтгэлийн мөн чанар', 'Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтийн үндсийн үндэс нь хүний хөгжил', 'Амьдрал, үхэл, хойт нас', 'Программа формирования нестрогих научных понятий', 'Бидний далд ухамсар, бидний мөн чанар' эрдэм шинжилгээний өгүүллүүд, 'Маркетинг ба сэтгэл зүй', 'Гэгээрэх боломж бүгдэд бий', 'Би, би үгүйн тухай өгүүлэх нь', 'Хүний хөгжлийн асуудалд', 'Issues on economic development human inner prosperity' өгүүллүүдийг бусад сэтгүүлд, 'Хүн зөв төлөвшинө гэдэг яахын нэр вэ?', 'Ном залуу насанд багш, хөгширөхөд нөхөр', 'Эрхэм баян бол эрдэм мөнөөс мөн', 'Ёс зүй төлөвшихгүй, ёс суртахуун төлөвшинө', 'Эхнэр нөхрийн харилцаанд хямралт үе тохиолддог', 'Хүүхэд гэм хийвэл хатуу шийтгэхийн оронд уучлах нь зүйтэй', 'Манайхан боловсролтой ч сэтгэл судлалын мэдлэг нь хомс байна' болон бусад нийтлэл хэвлүүлж олны хүртээл болгосон. Буддын сэтгэл судлалыг судалж, МУИС, Буддын соёл судлалын төвөөс судлаач эрдэмтдийн дунд зарласан эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаанд тогтмол оролцож, шагналт байруудад шалгарч ирсэн. Их, дээд сургуулийн багш нарын болон бусад эрдэм шинжилгээний хурлуудад 'Сэтгэлээ судлахуй', 'Сэтгэлийн шинжүүд', 'Сэтгэлийн мөн чанар, сэтгэлийн боловсрол, хөгжил', 'Хүний сэтгэлийн мөн чанарыг танин мэдэх шинжлэх ухааны хийгээд буддизмын apra зам', 'Монголын эдийн засгийн хөгжлийн чиг хандлага' болон бусад эрдэм шинжилгээний илтгэлүүдийг тавьж байсан.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй