Илдний шуурга II: Цус ба алт (3.2)
Цуврал дахь бусад номууд
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Өвөл хаяанд ирж, умардын салхи догшин араатан мэт айсуй.
Цусан дайсагнал, үймээн самуунаас болж Долоон хаант улс хэдэн хэсэг хуваагдав. Төмөр хаан ширээний төлөө тэмцэж байсан 5 хүнээс нэг нь хэдийнээ амь үрэгдсэн бол нэг нь хүнд байдалд оржээ. Харин төмөр хаан ширээнд Жоффри Баратеон заларсан бол түүний заналт дайсан, авга ах Станнис Лууны цохионд Төмөр хаан ширээний төлөө ахин нэг дайралт хийхээр сэтгэл шулуудна.
Умардын хаанаар өргөмжлөгдсөн Роб Старкийн газар нутаг руу харанхуйн ид шид, зэрлэгүүдийн асар том арми дайрахаар бэлтгэж байлаа. Харин Робб өөрийн тугчдын хамт Риверраныг барьж байсан ч удахгүй...
Уйтан тэнгисийн тэртээ Таргарианы Дэйнерис өөрийн хүч чадлыг бэхжүүлнэ.
Вестерос даяар Төмөр хаан ширээний уур хилэн хэзээ ч байгаагүйгээр ширүүснэ. Гэвч Хана нурвал ямар ч хаан үлдэж чадахгүй билээ. Илдний шуурга дор Долоон ханлиг балгас болон хувирсан байлаа...
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789997311429
- Худалдаанд гарсан огноо : 2015-03-01
- Формат : Хатуу хавтастай
- Нүүрний тоо : 416 нүүр
- Эрхлэн гаргасан : Монсудар хэвлэлийн газар
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 740 гр
- Хэмжээс : 235 x 160 x 35 мм
ISBN-13 | 9789997311429 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2015-03-01 |
Формат | Хатуу хавтастай |
Нүүрний тоо | 416 нүүр |
Эрхлэн гаргасан | Монсудар хэвлэлийн газар |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 740 гр |
Хэмжээс | 235 x 160 x 35 мм |
Зохиолчийн талаар
Жорж Рэймонд Ричард Мартин нь 1948 оны 9-р сарын 20-ны өдөр Нью-Жерси мужийн Байонд төржээ. Тэрбээр Мэри Жэйн Донахюгийн дунд сургууль ба Маристын ахлах сургуульд тус тус суралцжээ. Мартин бага залуу наснаасаа бичиж туурвиж эхэлсэн бөгөөд хөршийнхөө хүүхдүүдэд мангасын тухай элдэв түүхийг хэдэн задгай мөнгөөр бичиж өгөхөөс гадна урнаар жүжигчлэн уншиж өгдөг байв. Улмаар ахлах сургуульдаа комик номын хорхойтон, цуглуулагч болж, сонирхогчдын комик сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх боллоо.
Мартин 1970 онд Иллинойс мужийн Эванстон хотын Нортвестерн их сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр онц дүнтэй төгсөж, магистрын зэрэг хамгаалсан байна. 1970 оноос шинжлэх ухааны уран зөгнөлт богино өгүүллэгийг мэргэжлийн түвшинд бичдэг болсон бөгөөд анхныхаа Баатар нэртэй өгүүллэгийг Галакси сэтгүүлд зарсан ба үүнээс хойш өгүүллэгүүдээ сэтгүүлүүдэд худалдаж эхэлжээ. Шинжлэх ухааны уран зөгнөлт, аймшигт, адал явдалт төрлийн зохиол бичдэг тэрбээр Гал мөсний дуун хэмээх 7 цуврал роман, Нууцлаг баатар, Үнэнч илд зэрэг тууж, Элсний хаад, Талийгаачдын дуун, Түүний хүүхдүүдийн хөрөг зэрэг богино өгүүллэгийн түүвэр хэвлүүлсний дотор Гал мөсний дуун хэмээх цуврал ном нь уншигчдын сэтгэл зүрхийг байлдан дагуулж, бестселлер болсон бөгөөд HBO телевиз энэхүү зохиолоор 'Хаан ширээний тоглоом' нэртэй олон ангит кино бүтээсэн билээ.
Тайм сэтгүүлээс түүнийг Америкийн Толкейн хэмээн өргөмжилсөн бөгөөд 2011 онд 'Дэлхийн нөлөө бүхий 100 хүмүүсийн жагсаалт'-д оруулжээ.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй