АНГИЛАЛ
Сонгодог уран зохиол
ХУДАЛДААНД
2022
Аравдугаар сар 19
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
164
Нүүр
ХЭМЖЭЭ
0.3
MB
ISBN-13
9789997316929

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

1937 онд хэвлэгдсэн энэхүү тууж Жон Стейнбекийн шилдэг дөрвөн бүтээлийн хамгийн анхны бөгөөд богино нь хэмээн тооцогддог. Хулганууд ба хүмүүс зохиол бол эрх чөлөөтэй, элбэг хангалуун амьдрахыг хүссэн, Их хямралын үеийн америк мөрөөдлийн даруухан хувилбар гэхэд болно.

1962 онд Стейнбект Нобелийн утга зохиолын шагналыг хүртээхдээ шүүгчид “Тун бодит, нүдэнд харагдахуйц бичдэг хэв маяг, түүгээрээ эмгэнэл, инээдэм хослуулан, нийгмийн байдлыг хурцаар шүүмжилдэг авьяасыг нь үнэлэв” хэмээсэн байдаг. Энэ хоёр шинжийг, тодруулбал, хошин өнгө аяс, нийгмийг шүүмжилсэн хурц шүүмжлэлийн аль алийг Стейнбек эл тууждаа чадмаг ашиглажээ. Ингэхдээ Тайрдас зэрэг туслах дүрийг хүртэл хэчнээн тод томруун, үнэмшилтэй дүрсэлснээс нь түүний гаргууд авьяас тодхон харагдана. Түүнчлэн байгалийн үзэмж байдлыг дүрслэн бичих чадвар нь ч нэн гайхалтай. Стейнбек бүхий л зохиолдоо зөвхөн хүмүүсийг өгүүлээд орхих бус, харин ямагт өөрсдийг нь бүтээн бүрэлдүүлж буй нийгэм болоод байгалийн цогц орчин нөхцөлийнх нь дунд дүрсэлдэг онцлогтой.


Үзүүлэлт

ISBN-139789997316929
Худалдаанд гарсан огноо2022-10-19
ФорматЦахим ном
Нүүрний тоо164 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ0.288 MB

Зохиолчийн талаар

Уншигчдад хамгийн их хүрсэн, ХХ зууны америк зохиолчдын нэг Жон Стейнбек 1902 оны 2 дугаар сарын 27-ны өдөр АНУ-ын Калифорни муж улсын Салинас хотод төржээ. Түүний эцэг Жон Эрнст элсэн чихрийн үйлдвэрт нягтлан бодогч, харин ээж нь багш байв. Стейнбек сургуульд байхаасаа л уран зохиол сонирхон, өгүүллэг түүх бичиж эхэлсэн гэдэг. Улмаар 1919 онд тэрээр нэр хүндтэй Стэнфордын Их сургуульд суралцах тэтгэлэг хүртэж, тус сургуульд Английн уран зохиол, сонгодог уран зохиол, эртний түүх, сэтгүүл зүй гэх мэт олон хичээл үзэж судалжээ. Зохиолч болох авьяастайдаа итгэл дүүрэн байсан Стейнбек 1924 онд сургуулиа орхин, чөлөөт зохиолч, сэтгүүлчээр ажиллахаар Баруун эргээс Нью-Йорк руу нүүсэн байна. Гэвч төдий л удалгүй нэрд гарчихна хэмээн найдсан нь бүтсэнгүй. Урам хугарсан тэрээр Калифорнидоо буцан ирээд, 1929 онд “Алтан цом” (Cup of Gold) хэмээх анхны романаа хэвлүүлэх хүртлээ амь зуухын эрхэнд янз бүрийн хар бор ажил хийн, хэдэн жилийг үдсэн аж.

Энэ романыг нь шүүмжлэгчид тоож үзээгүй боловч Стейнбек зохиолч болох замын дундаас шантарч буцсангүй. Удалгүй хоёр ч романаа дараалан гаргаж, улмаар мексик-индиан гаралтай хэдэн залууд тохиолдсон элдэв адал явдлыг 6 өгүүлэх “Тортилла хөндий” (Tortilla Flat) хэмээх романаа 1935 онд хэвлүүлсэн нь амжилт олсон юм. Стейнбекийн ихэнх романы нэгэн адил энэхүү романы үйл явдал түүний өсөж өндийсөн, тиймээс ч тун сайн мэддэг нутаг болох Калифорни мужийн Монтерей хотын орчимд өрнөдөг. Хулганууд ба хүмүүс хэмээх эл номын үйл явдал ч мөн энэ л нутагт болдог билээ. 1937 онд хэвлэгдсэн энэхүү тууж Стейнбекийн шилдэг дөрвөн бүтээлийн хамгийн анхны бөгөөд богино нь хэмээн тооцогддог. Үүнээс хоёр жилийн дараа Их хямралын үе дэх нэгэн тариачин гэр бүлийн зовлон зүдүүрийн тухай өгүүлсэн “Цөхрөлийн үр жимс” (The Grapes of Wrath), 1945 онд “Лаазны гудам” (Cannery Row) хэмээх шог өнгө аястай тууж, 1952 онд гэр бүлийнхэн нь үеэс үед дамжуулан хүүрнэж ирсэн, өвөг дээдсийнхээ амьдралаас сэдэвлэсэн “Диваажингийн хаяанд” (East of Eden) хэмээх гэр бүлийн туульс бүтээлийг тус тус олны хүртээл болгожээ. Стейнбек 1939 онд “Цөхрөлийн үр жимс” зохиолоороо нэр хүндтэй Пулицерийн шагнал хүртэж, хожим 1962 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн юм. Тэрээр үүнээс зургаан жилийн дараа буюу 66 насандаа зүрхний өвчний улмаас Нью-Йорк хотноо таалал төгсжээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй