Япон тогооч Юкогийн монголчуудад зориулсан хүнсний ногоо, хоолны ном
Япон тогооч Юкогийн монголчуудад зориулсан хүнсний ногоо, хоолны ном
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Юко Сүзүки монгол улс дахь Японы элчин сайдын яаманд ахлах тогоочоор гурван жил ажиллах хугацаандаа монголчуудын хоол хүнсний соёлыг шимтэн судалсны үндсэн дээр монголчуудыг зөв хооллож урт наслаасай гэсэн сэтгэлээр зориулж бичсэн ном юм. Хүнсний ногоо, мөөг худалдан авахдаа юуг нь харж сонгох, дараа нь хэрхэн яаж хадгалах, хоолонд хэрэглэх болон хүний биед ямар ач тус, ашиг шимтэйг тайлбарлан бичиж, тус тусын зургийг хавсаргажээ. Монголд олдох орцоор хялбархан хийж болох япон үндэсний тэмпура, тонкацү, гюдон, чанко набе, мисо шөл гэх мэт хорь гаруй хоолны жортой. Ингэхдээ орц, түүхий эдийн зураг, хийх зааврыг нэг бүрчлэн зургаар үзүүлсэн. Цагаан будааг чийглэг, зажлууртай хоёр янзаар агшаах, амталсан будаа хийх, сонгинын амттай тос бэлтгэх, будаа агшаагч сонгох гэх мэт энгийн хэр нь амьдралд хэрэгтэй заавартай. Түүнчлэн цусны даралт ихсэх, кальци дутагдах шалтгаан болон тэдгээрээс урьдчилан сэргийлж зөв хооллох амьдралын хэв маягийн зөвлөгөө нийтлэлүүдтэй. Мөн гэдэсний үйл ажиллагааг эрчимжүүлэх хүнсний эслэг, судсыг залуужуулах хүнс, биеийг хамгаалах ургамлын гаралтай бодис, С аминдэм гэх мэтийн талаар энгийн ойлгомжтой тайлбарлахын сацуу олон сайхан зөвлөгөө оруулжээ. Хүн бүрд ширээний ном гэж байдаг шиг эрүүл мэндийг тань тэтгэх гал тогооны номтой болоорой.
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789997316936
- Худалдаанд гарсан огноо : 2022-09-14
- Формат : Цахим ном
- Нүүрний тоо : 180 нүүр
- Эрхлэн гаргасан : Монсудар хэвлэлийн газар
- Бүтээлийн хэл : Монгол
ISBN-13 | 9789997316936 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2022-09-14 |
Формат | Цахим ном |
Нүүрний тоо | 180 нүүр |
Эрхлэн гаргасан | Монсудар хэвлэлийн газар |
Бүтээлийн хэл | Монгол |
Зохиолчийн талаар
Япон улсын мэргэжлийн тогоочийн зэргийг 6 төрлөөр хамгаалсан. Сакэ мастер, Загас мастер зэрэгтэй. 18 жил цэцэрлэгийн тогоочоор ажиллахдаа хүнсний аюулгүй байдал, эрүүл хооллолтын талаар судалсан. 2017-2020 хүртэл Монгол дахь Япон улсын элчин сайдын яаманд ахлах тогоочоор ажилласан. Нутаг буцсаны дараа Японы Цүжи хоолны сургуульд япон хоолны гүн ухааны чиглэлээр нэг жил суралцаж төгссөн. “Хоол бол ам, сэтгэл, биеийг баярлуулах аз жаргалын үндэс” гэж итгэдэг.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй