Халуун шоколад шиг сэтгэл (32)



АНГИЛАЛ
Романтик, шог зохиол
ХУДАЛДААНД
2020
Зургадугаар сар 30
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
264
Нүүр
ISBN-13
9789997318541
ХЭМЖЭЭС
180 x 115 x 17 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Одоогоор 34 хэлнээ орчуулагдсан энэ романаар 1992 онд мексик найруулагч Альфонсо Арау (Альфонсо, Лаура хоёр хожим нь гэр бүл болжээ) кино бүтээсэн нь Эскивелийг роман туурвигч гэдгээрээ олон улсад танигдахад хувь нэмэр оруулсан юм.

Үйл явдал нь 1910 оны үед (Мексикийн хувьсгал эхлэх үед) өрнөх энэ романд Мексик-Америкийн хилийн ойролцоох фермд аж төрдөг Гарсагийн гэр бүлийнхний амьдралыг өгүүлнэ. Энэ гэр бүлийн өрхийн тэргүүн эрт нас барж дан эмэгтэйчүүд үлдсэн нь уг романы гол баатрууд болдог. Эскивель уг романдаа тодорхой нэг уламжлал, тэр тусмаа латин америкийн уран зохиолын уламжлалыг дагаад зогссонгүй, эрс тэс хоёр төрлийн номыг, өөрөөр хэлбэл сар, сараар хуваасан цуврал хэлбэрийн роман болон гал тогооны жорын ном хоёрыг хольж шингээснээс харахад түүний хошин шогийн мэдрэмж, хашигдаж баригдалгүй чөлөөтэй сэтгэн туурвих чадвар, шинийг турших дуртай сониуч зан нь тодхон харагдана. Тодруулж хэлбэл, романы арван хоёр бүлгийг тус бүр саруудад тааруулан хуваарилж, түүнчлэн зохиолын эхэнд нэгэн мексик хоол бэлтгэх жорыг нарийн тодорхой тоочин өгүүлж, улмаар уг жор нь үйл явдалтай нягт сүлэлдэх ажээ. 

Хүн заримдаа хоёр зүйлийн нэгийг л сонгох ёстой болдог. Уламжлал уу эсвэл дэвшил үү? Гэр бүлийн эв нэгдэл үү аль эсвэл амин хувийн аз жаргал уу? Хувь хүн бүр, айл өрх болгон, эцэстээ бүр нийгэм ч бас энэ сонголттой нэгэн цагт тулгардаг. Мэдээж хэрэг эл төвөгтэй нөхцөл байдал зөвхөн Эскивелийн романд өгүүлэгдээд өнгөрөх бус, дэлхий дахины олон улс гүрэнд, тэр дундаа манай улсад ч бас арай өөр маягаар илэрдэг. Тийм ч учраас энэхүү роман уншигчдад туйлын зугаатай, уран зохиол талаасаа тун сонирхол татам бүтээл болохоос гадна нийтийн хэлэлцүүлэг, шүүмж маргаан өрнүүлж болохуйц нийгэм-улс төрийн чухал ач холбогдолтой зохиол юм.


Үзүүлэлт

ISBN-139789997318541
Худалдаанд гарсан огноо2020-06-30
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо264 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин230 гр
Хэмжээс180 x 115 x 17 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй