Хөвгүүн ирлээ (34)
Хөвгүүн ирлээ (34)
2024 ОНЫ УТГА ЗОХИОЛЫН НОБЕЛИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ ХАН ГАН
"Хүмүүний амьдралын эмзэг талыг нээн харуулсан машид хүчтэй яруу найраглаг туурвилуудаараа Нобелийн шагнал хүртсэн" - Нобелийн утга зохиолын хороо
Энэхүү роман нь долоон бүлгээс бүтэх бөгөөд бүлэг бүрд Кванжүгийн цуст аллага, харгислалд өртсөн долоон хүний тухай өгүүлэн, тэднээр үйл явдлыг хүүрнүүлдэг. Зохиолч Хан Ганы уг роман тун амаргүй боловч нэн чухал, сэтгэл хөдөлгөсөн зохиолын нэгд тооцогддог байна. Урьд нь түүний туурвисан Миний бүсгүйн үр жимс (내 여자의 열매) хэмээх богино өгүүллэг манай хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Солонгос өгүүллэг, тууж эмхэтгэлд багтан та бүхэнд хүрсэн билээ. Түүнчлэн энэ зохиол Монсудар Утга зохиол цувралын арав дахь дугаараар хэвлэгдсэн зохиолч И Мүн Ёлын Манай бүдэрсэн баатар романы адил Солонгос улсын шинэ үеийн түүхийн нэгэн хэсгийг илтгэн харуулна.