АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
220
Нүүр
ХЭМЖЭЭ
0.3
MB
ISBN-13
9789997319586

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

XX зууны Японы хамгийн нөлөө бүхий зохиолч¬дын нэг Мишима Юкио 1925 оны 1 дүгээр сарын 14-нд Токио хотод төржээ. Эцэг эхээс өгсөн нэр нь Хираока Кимитакэ. Анхны богино өгүүллэгүүдээрээ олны анхаарлыг шууд татаж, сод авьяастан гэгдэх болсон Мишима 1949 онд Багт хүний наманчлал хэмээх хоёр дахь романаараа уран зохиолын ертөнцөд нэрээ таниулжээ. 1970 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тэрээр Японы армийн төв байранд нэвтрэн, Батлан хамгаалахын сай¬дыг барьцаалан аваад, хаант засаглалыг сэргээхийг уриалан дууд хэмээн шаарджээ. Гэвч эл үйлдэл нь амжилт эс олж, цэргүүд тэднийг дэмжих бус, элэглэн шоолсон тул сэппүкү (切腹, гэдсээ хүүлж, амиа хорлох Японы ёс) хийж, амиа егүүтгэсэн билээ. Японы самурайн ёсоор бол Мишима эл үхлээрээ нэр төрөө сэргээж, эртнээс тээж явсан “баатарлаг” үхлээр үхэх хүслээ биелүүлсэн юм.

Монгол хэлээр анх орчуулагдаж буй эл бүтээл олон талаараа төлөвшлийн сонгодог романы шинжийг агуулах бөгөөд гол баатар болох ихийг эргэцүүлж боддог, өршөөлгүй, ил шулуухан зантай Кохан хэмээх би хүүрнэгч хэрхэн том хүн болж, насанд хүрч буй тухайгаа хүүрнэн өгүүлнэ. Нэг талаас гол баатар насанд хүрч төлөвших явцдаа нийгэмтэйгээ зөрчилдөнө. Тэр дундаа ёс суртахууны хэвшмэл төсөөлөлтэй гэр бүлийнхэн нь дөнгөж бүрэлдэн төлөвшиж буй хувь хүнд нэг бол бөхийн дагах, үгүй бол сөрөн зогсохоос өөр аргагүй дарамт учруулна. Харин нөгөөтээгүүр зохиолын баатар маань бэлгийн сонирхлоо мэдэрч, дур хүсэлтэйгээ харилцан, зохицуулж сурах шаардлага гарч ирснээс улбаатай дотоод зөрчил үүснэ. Мишимагийн онцлог бол нэгдүгээрт, ялангуяа орчуулагчаас нэн их чадвар шаарддаг адилтгал, зүйрлэл дүүрэн тансаг бичлэг; хоёрдугаарт, Японы болон барууны уламжлалыг уран чадмаг холбон сүлэлдүүлэх чадвар; гуравдугаарт, өөрийн гэх тод онцлог бүхий, өнөөгийн өнцгөөс харахад өдөөн хатгасан ертөнцийг үзэх үзэл бөгөөд тэнд гоо үзэсгэлэн, (ижил хүйстний) хүсэл тачаал, харгислал ямагт салшгүй уялдана.


Үзүүлэлт

ISBN-139789997319586
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо220 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ0.328 MB

Зохиолчийн талаар

XX зууны Японы хамгийн нөлөө бүхий зохиолчдын нэг Мишима Юкио 1925 оны 1 дүгээр сарын 14-нд Токио хотод төржээ. Эцэг эхээс өгсөн нэр нь Хираока Кимитакэ. Анхны богино өгүүллэгүүдээрээ олны анхаарлыг шууд татаж, сод авьяастан гэгдэх болсон Мишима 1949 онд Багт хүний наманчлал хэмээх хоёр дахь романаараа уран зохиолын ертөнцөд нэрээ таниулжээ. 1970 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тэрээр Японы армийн төв байранд нэвтрэн, Батлан хамгаалахын сайдыг барьцаалан аваад, хаант засаглалыг сэргээхийг уриалан дууд хэмээн шаарджээ. Гэвч эл үйлдэл нь амжилт эс олж, цэргүүд тэднийг дэмжих бус, элэглэн шоолсон тул сэппүкү (切腹, гэдсээ хүүлж, амиа хорлох Японы ёс) хийж, амиа егүүтгэсэн билээ. Японы самурайн ёсоор бол Мишима эл үхлээрээ нэр төрөө сэргээж, эртнээс тээж явсан “баатарлаг” үхлээр үхэх хүслээ биелүүлсэн юм.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй