АНГИЛАЛ
Дэлхийн түүх
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
152
Нүүр
ХЭМЖЭЭ
0.5
MB
ISBN-13
9789997319753

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Сэргэн мандалтын үеийн Италийн түүхч, философич, зохиолч Никколо Макиавелли нь бүх цаг үеийн хамгийн агуу сэтгэгч, өөрийн амьдрал, хувь тавиланг улс төртэй холбож тэмцсэн, зовж зүдэрсээр зорьсондоо хүрсэн суут зүтэлтэн юм.

Түүний Хунтайж хэмээх алдарт бүтээлээ бичсэн түүхэн цаг хугацаа бол Итали орон нэгдсэн төргүй болсон эмх замбараагүй үе байлаа. Гаднын халдлагад өртсөөр улс орон нь таван хэсэгт хуваагдаж Папын эрхшээлт улс, Неаполь, Венец, Милан, Флоренц зэрэг жижиг хот улсууд болж бутрав. Чухам энэ цаг үед л хүчтэй удирдагч хэрэгтэй хэмээн Макиавелли үзэж эхэлжээ.

Түүний Хунтайж бүтээлийн философи нь олон улсын харилцааны реализмын үндэс суурь болсон төдийгүй улс төрийн сэтгэлгээний түүхэн хөгжилд баларшгүй ул мөр үлдээж чадсан юм.Түүний үзэл санаа нь шашнаас илүү бодит байдал мухар сүсгээс илүү хичээл зүтгэл, сайхан үгнээс илүү үйлдэл, онолоос илүү практик, зэрэг объектив байдлаар хандаж чадсан билээ.

Хунтайж бүтээлийн философи нь олон улсын харилцааны реализмын үндэс суурь болсон төдийгүй улс төрийн сэтгэлгээний түүхэн хөгжилд баларшгүй ул мөр үлдээж чадсан юм. Түүний үзэл санаа нь шашнаас илүү бодит байдал, мухар сүсгээс илүү хичээл зүтгэл, сайхан үгнээс илүү үйлдэл, онолоос илүү практик зэрэг объектив байдлаар хандаж чадсан билээ.


Үзүүлэлт

ISBN-139789997319753
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо152 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ0.455 MB

Зохиолчийн талаар

Никколо Макиавелли (итал. Niccolò di Bernardo dei Machiavelli, 1469.05.03-1527.06.21) нь Италийн түүхч, философич, Сэргэн мандалтын үеийн Флоренцын дипломатч, зохиолч, орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны эцэг, жүжгийн зохиолч, Флоренцын төрийн албан хаагч. 1498 - 1512 оны хооронд Флоренцын Бүгд Найрамдах Улсын Дээд Шүүхийн Нарийн Бичгийн даргаар ажиллаж байсан.

Никколо Макиавелли 1469 оны 5 дугаар сарын 3-нд Флоренцын ойролцоох Сан Кашано тосгонд өмгөөлөгч-хуульч эцэг Бернардо ди Макиавелли (1426-1500), эх Бартоломей ди Стефано Нели (1441-1496) нарын гэр бүлд төржээ. Тэрээр 1465 онд төрсөн Примавера, 1468 онд төрсөн Маргарита гэдэг хоёр эгч, 1475 онд төрсөн Тотто гэх эрэгтэй дүүтэй байжээ. Хэдийгээр түүний гэр бүл дундаж давхаргынх байсан боловч Никколо хүүгийн бага нас нь ядуу, хүнд хэцүү нөхцөлд өнгөрсөн гэж тэмдэглэгдсэн байна. Никколо сайн боловсрол эзэмшиж, латин болон ромын сонгодог зохиолыг уншдаг байжээ. Үүний дотор эртний Ромын зохиолч, хөгжмийн онолч А.Макробий, эртний ромын түүхч Тит Ливи, ромын гүн ухаантан, улс төрч Цицерон, эртний еврейн цэргийн жанжин Иосефус Флавиус зэргийн бүтээлүүдийг их сайн мэддэг байсан ажээ.

undefined

Николо Макиавелли, 1469-1527. Цээж баримал, Флоренц

Н.Макиавеллийг дундаж нуруутай, туранхай, хар үстэй, цагаан арьстай, жижиг толгойтой, туранхай царайтай, өндөр магнайтай, нарийхан уруултай байсан гэж түүхч-намтар судлаач Роберто Ридольфи сүүлд түүний гаднах төрхийг тодорхойлсон байна.

Түүний улс төрийн амьдралыг хоёр хувааж үздэг. 1512 он хүртэл төрийн албанд зүтгэсэн бөгөөд төрийн албанаас хүчээр зайлуулагдсанаас хойш өөрийг нь алдаршуулсан ном зохиолоо бичих болсон үе гэдэг байна.

1498 оны 7 дугаар сарын 14-нд Макиавелли Флоренцын цэргийн хэргийг хариуцдаг Арван комиссын нарийн бичгийн даргаар сонгогдов. Комиссын сонгогдсон гишүүд зургаан сар тутамд солигддог байсан тул үндсэн ажлыг тамгын газар гүйцэтгэдэг байв. Энэ албанд Макиавелли 14 жил зүтгэж Францын Людовик XII хаан, Неаполь дахь Фердинанд II хаан, Ром дахь Папын газар дипломат үүрэг гүйцэтгэж төрийн бичих хэрэг хөтөлдөг байжээ. Энэ үед Итали хэдэн арван мужид хуваагдсанаас гадна Неаполийн хаант улсын төлөө Франц, Ариун Ромын эзэнт гүрний дайн эхэлжээ. Дараа нь дайныг хөлсний цэргүүд байлдаж, Флоренц хүчтэй өрсөлдөгчдийн хооронд маневр хийх шаардлагатай болж, Макиавелли тэдэнтэй дипломат харилцаагаа барьж байв. Бослого гаргасан Пизаг бүслэхэд Флоренцийн засгийн газар, түүний армид суугаа бүрэн эрхт төлөөлөгч Никколо Макиавелли маш их цаг хугацаа, хүчин чармайлт гаргаж байжээ.

undefined

Н.Макиавеллигийн "Эзэн хаан" номны орос орчуулга.

Макиавеллиг улс төрийн амьдралаас холдуулж, амьжиргааны эх үүсвэргүй болгож, 1513 онд Медичийн эсрэг хуйвалдааны хэргээр баривчилжээ. Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүнийг тамлан зовоож мэдүүлэг авч байжээ. Тэрбээр ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн боловч түүнд цаазаар авах ял оноожээ. Өршөөлийн ачаар л тэр цаазын ялаас суллагдсан байна. Найз нөхөд, хамаатан садан нь түүнд зориулж барьцааны 1000 флорины төлжээ. Макиавелли Флоренцийг орхиж өөрийн эдлэн газар руу явжээ. Тэндээ Төрийн тогтолцооны тухай зохиол бүтээлээ туурвиж эхэлсэн байна.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй