Арьс шир судлал

Main cover


АНГИЛАЛ
Боловсрол, сурах бичиг
ХУДАЛДААНД
2014
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
275
Нүүр
ISBN-13
9789997395337
ХЭМЖЭЭС
203 x 145 x 13 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Сурах бичигт арьс ширний ерөнхий ойлголт, химийн бүрэлдэхүүн, физик шинж, арьс ширний микробиологи, мал нядалгаа, чанарыг хамгаалах анхан шатны ажиллагаа, түүхий арьсны боловсруулалтын үйл ажиллагаа, түүхий арьсны гэмтлүүд, арьс ширний стандарчлал ба түүний үзүүлэлтүүдийг шалгах арга, арьс ширний үндсэн төрлүүд, боловсруулалтын үндсэн асуудлуудыг нэгтгэн оруулсан болно. Уг номыг ХААИС-ийн Мал эмнэлэг, Биотехнологи, Биологийн нөөцийн менежментийн сургуулиудад суралцаж буй оюутнууд болон багш судлаачид, арьс шир боловсруулах үйлдвэр, фермер, ХАА-н биржийн арилжааны брокер компани, малчдын, хоршооны түхий эдийн мэргэжилтэн нарт зориулан гаргажээ.

Үзүүлэлт

ISBN-139789997395337
Худалдаанд гарсан огноо2014-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо275 нүүр
Эрхлэн гаргасанХөдөө аж ахуйн их сургууль
Бүтээлийн хэлМонгол
Жин300 гр
Хэмжээс203 x 145 x 13 мм

Зохиолчийн талаар

1948 онд Ховд аймгийн Чандмань сумын нутаг Өргөн Ширэг хэмээх газар төрсөн. 1948-1951 онд Хоршоодын Төв Холбоонд бичиг хүргэгч, бичээч, 1951-1957 онд Монгол Гадаад худалдааны газарт бичиг хэргийн эрхлэгч, боловсон хүчний эрхлэгч, 1957-1959 онд Гадаад Худалдааны Яаманд бичиг хэргийн эрхлэгч, тоо бүртгэгч хийж байгаад 1960-1965 онд 'Москвагийн хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургууль'-д сурч Арьс шир, үслэгийн үйлдвэрийн технологич-инженерийн мэрэгжлээр төгссөн ба'Худалдаа бэлтгэлийн яам'-ны түүхий эд бэлтгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр 1965-1968 онд ажилласан болно. 1968 оноос Худалдааны Техникумд Түүхий эд бэлтгэлийн мэргэжлийн багш, Заах Аргын Нэгдлийн дарга, салбарын эрхлэгч, Намын үүрийн даргын сонгуульт ажлыг 12 жил хийж 1991 онд тэтгэвэртээ гарчээ. Техникумд багшилж байх хугацаандаа мэргэжлийн сургалтанд хэрэглэгдэх бүх сурах бичиг, гарын авлагыг орос хэлнээс орчуулан хэвлүүлж байсан. Үүнд : - 'Арьс шир бэлтгэл' 1970 он, УБ - 'Арьс ширний ажиллагааны аргачлал' 1970 он, УБ - 'Түүхий эд бэлтгэлийн эдийн засаг зохион байгуулалт'( Өөрийн зохиомжоор ) 1974 он, УБ - 'Бусад түүхий эд бэлтгэл' 1976 он, УБ - 'Ноос судлал' 1974 он, УБ - 'Түүхий эд бэлтгэл'1986 он, УБ - 'Бэлтгэлийн ажилтан нарт тусламж' 1965 он, УБ - 'Байгалийн зарим өгөөж' 1988 он, УБ зэрэг ном сурах бичгүүдийг хэвлэгдэх номын төлөвлөгөөнд тусгуулж, зохих дээд байгууллагуудаар хянуулан хэвлэн гаргаж сургалтын ажиллагаандаа ашиглаж байсан байна. Л.Базаррагчаагийн хөдөлмөр бүтээлийг төр засагаас үнэлж Худалдааны Тэргүүний ажилтан, Боловсролын Тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, дөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдаж байсан ба тэрээр ямагт тэргүүний хүмүүсийн эгнээнд багтаж 'Социалист худалдааны тэргүүний ажилтны улсын 2 ба 3 дугаар зөвлөгөөн', 'Намын анхан шатны байгууллагын нарийн бичгийн дарга нарын улсын бүсчилсэн зөвлөгөөн', 'Монголын багш нарын V ба VI их хурал', 'МАХН-ын XIX их хурал'-ын төлөөлөгчөөр тус тус сонгогдон оролцож байсан.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй