Бодьсадва нэрт хөх хүзүүт шуьууны үлгэр

Main cover


АНГИЛАЛ
Үлгэрийн ном
ХУДАЛДААНД
2017
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
22
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789997808899
ХЭМЖЭЭС
282 x 205 x 3 мм

Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Холын холд Цаст улсын хойно, Дорнын хаант улсад үзэсгэлэнт гүнж амьдран суудаг байжээ. Түүнийг харсан, түүний тухай сонссон хүн бүхэн шидэт гэгээн гэрлээр дүүрсэн мэт гайхалтай сайхан мэдрэмжийг авдаг байв. Харин хааны гүнжийг эхнэрээ болгох гэж бүх л дэлхийн хаан, хун тайж нар ирэн гуйдаг байжээ. Гэсэн хэдий ч гүнжийн сонгосон хүн хамгийн даруу бөгөөд эгэл нэгэн байхыг харсан хаан эцэг нь ихэд гайхширчээ. Тэр бол алс холын орны нэгэн ханхүү байсан юм. Хаан эцэг нь ямар учраас ийм сонголт хийх болсныг асуухад гүнж: -Эцэг минь, шийдвэрээ гаргахын өмнө би гэрлэхийг хүссэн хүмүүстээ асуулт тавьсан юм. Тэгээд тэднийг сонсоод хэн нь хамгийн дээд баялгийг эзэмшдэгийг ойлгосон юм гэж хариулжээ. Энэ хариултыг сонсоод гайхсан хаан эцэг нь: -Хайрт охин минь, надад тайлбарлаач, эд баялагт дээд, доод гэж байдаг гэж уу? Бас хамгийн дээд баялаг гэж юу юм бэ? гэж асуужээ. Ухаант гүнж хариуд нь: Доод баялаг гэдэг бол үнэт чулуу, алт, гоёмсог хувцаснууд, амттай хоол юм. Дунд баялаг гэдэг бол эрүүл чийрэг, хүч чадал ихтэй бие махбодь юм. Харин хамгийн дээд баялаг бол хайр энэрэл, мэргэн ухаан бас хамаг амьтанд тус болох сэтгэл юм. Яг энэ чанарууд миний сонгосон хүний зүрхэнд байдаг учраас биднийг хамт амьдрахыг зөвшөөрөөч гэжээ.

Үзүүлэлт

ISBN-139789997808899
Худалдаанд гарсан огноо2017-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо22 нүүр
Эрхлэн гаргасанБэмби сан ХХК
Бүтээлийн хэлМонгол
Жин140 гр
Хэмжээс282 x 205 x 3 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй