Сэтгэцийн эмгэг судлал

Main cover


АНГИЛАЛ
Орчин үеийн анагаах ухаан
ХУДАЛДААНД
2013
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
830
Нүүр
ISBN-13
9789997846723
ХЭМЖЭЭС
290 x 210 x 35 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Сурах бичиг нийт 14 хэсэг, 67 бүлгээс бүрдэх ба номын 1-33 дахь бүлгүүдэд Ерөнхий сэтгэцийн эмгэг судлалын, үлдсэн 34-67 дахь бүлгүүдэд Тусгай сэтгэцийн эмгэг судлалын асуудлуудыг багтаасан байна. Энэ номонд сэтгэцийн эмгэг судлалаар өмнө нь хэвлэгдсэн үндэсний сурах бичгүүдэд тусгагдаагүй асуудлууд болох эмнэлзүйн харилцаа, ярилцлага авах арга техник, сэтгэцийн эмгэг судлал дахь ёс зүй, сэтгэлзүйн ба эрхзүйн зарим асуудал, бэлгийн төрх үйл ба бэлгийн эмгэгүүд гэсэн сэдвүүдийг оруулсан нь уг сурах бичгийн шинэлэг тал юм.

Үзүүлэлт

ISBN-139789997846723
Худалдаанд гарсан огноо2013-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо830 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин1760 гр
Хэмжээс290 x 210 x 35 мм

Зохиолчийн талаар

Лодой овогтой Сандагийн Бямбасүрэн 1941 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. 1950 онд бага сургуульд орж, 1960 онд Булган аймгийн 10 жилийн дунд сургууль төгсч, МУИС-ийн анагаах ухааны факультетэд элсэн суралцаж, 1965 онд АУДэС-ийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөн. Мөн онд мэдрэл сэтгэц гэм судлалын мэргэжил эзэмших курс төгссөн. 1965-1967 онд Булган аймгийн ЭХГ-т байцаагч эмчээр, Нэгдсэн эмнэлэгт сэтгэл мэдрэлийн эмчээр, 1967-1968 онд Сэтгэцийн клиникийн эмнэлэгт эмчээр, 1968-1974 онд АУДэС-д сэтгэцийн эмгэг судлалын багшаар, 1974-1978 онд Сэтгэцийн клиникийн эмнэлэгт эмнэлэг эрхэлсэн орлогч даргаар, 1978-1983 онд АУДэС-д сэтгэцийн эмгэг судлалын багшаар, 1983-1987 онд Сэтгэцийн клиникийн эмнэлэгт эмнэлэг эрхэлсэн орлогч даргаар, 1987 оноос хойш АУДэС (ЭМШУИС)-д сэтгэцийн эмгэг судлалын багш, тэнхмийн эрхлэгчээр, 1974-2006 онд Сэтгэцийн клиникийн эмнэлгийн зөвлөх эмчээр, 2007 оноос Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмчээр ажиллаж байсан. С.Бямбасүрэн 1971-1972 онд ЗХУ-ын Москва хотод сэтгэцийн эмгэг судлалын чиглэлээр, 1989 онд ЗХУ-ын Томск хотод сэтгэцийн эмгэг судлалын эрдэм шинжилгээний ажлын чиглэлээр, 1998 онд Бельгид 'Сэтгэцийн архаг өвчтэй хүмүүсийн сэтгэц-нийгмийн реабилитаци эмчилгээ' сэдвээр, 1998 онд ХБНГУ-ын Гамбург хотод 'Сэтгэцийн эмгэг судлал дахь ёсзүйн асуудал'-аар, 1998 онд АНУ-д архинд донтох өвчний эмчилгээний чиглэлээр, 2002 онд БНХАУ-ын Чанк-Ша хотод сэтгэцийн эмгэг судлалын хичээлийн сургалтыг боловсронгуй болгох сэдвээр, 2003 онд ХБНГУ-ын Лайпциг хотод 'Сэтгэцийн эмгэг судлалын эмгэг судлал дахь ёсзүйн асуудал'-аар, 2006 онд Шинэ Зеландад 'Сэтгэлзүйн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлж байгаа нийгэм сэтгэлзүйн тусламж үйлчилгээ'-ний асуудлаар тус тус мэргэжил дээшлүүлж, туршлага судалжээ. С.Бямбасүрэн 1973 онд анагаах ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан, сургалт эрдэм шинжилгээний чиглэлээр 200 гаруй бүтээл туурвиж, хэвлэн нийтлүүлсэн. Анагаах ухааны докторын 4 ажил, магистрын 4 ажлыг удирдаж хамгаалуулсан, эрдэм шинжилгээний сэдэвт 6 ажилд албан ёсны шүүмж бичсэн, төгсөлтийн өмнөх ба төгсөлтийн дараах сургалтаар сэтгэцийн эмгэг судлалын чиглэлээр 14000 гаруй оюутан, эмч нарт хичээл заасан, сэтгэцийн эмчийн мэргэжил олгох ба дээшлүүлэх 10 гаруй удаагийн курсийн 150 гаруй эмчид сэтгэцийн эмгэг судлалын хичээл зааж сэтгэцийн эмчийн мэргэжил эзэмшүүлсэн, 100000 гаруй үйлчлүүлэгчдэд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. С.Бямбасүрэн нь 'Монголын анагаах ухаан' сэтгүүлийн Редакцийн зөвлөлийн гишүүн, ЭМШУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн мөн сургуулийн Ёсзүйн хорооны дарга зэрэг үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж байсан. С.Бямбасүрэнгийн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлэг үйлчилгээ, оюуны бүтээлийг үнэлж 1992 онд Доцент, 2001 онд Профессор цол олгож, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдэг, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор, 2008 онд 'Монгол улсын гавьяат багш' цол тэмдэгээр шагнасан байна. С. Бямбасүрэн нь Анагаах Ухааны Дээд Сургуулийн эмчилгээний ангийг 1965 онд төгссөн 125 эмчийн дундаас 40 жилийн хөдөлмөрөөрөө шалгарсан тул түүнийг ЭМШУИС-ийн Төгсөгчдийн Холбооноос 1965 оны төгсөгчдийн 'Шилдэг эмч'-ээр тодруулан 'Хүндэт өргөмжлөл', ЭМШУИС-ийн 2006-2007 оны хичээлийн жилийн клиникийн тэнхмүүдийн 'Оюутны хамгийн хүндтэй багш'-аар шалгаруулж өргөмжлөл олгожээ.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй