Харь хэлээр яригсад (2)
Уншигч та, зохиолч сэтгүүлч Todko Samson-ны “Вангийн нулимс” романыг хэдийн мэдэх болсон билээ. Энэ удаа тус романы удаах дэвтэр “Харь хэлээр яригсад” хэмээх онц сонирхолтой, түүхэн, баримтат, адал явдалт романыг өргөн барьж байна. Тус роман нь бүтэн хоёр жилийн нөр их судалгаа, мэдээлэл дээр суурилагдан бичигдсэн бөгөөд утга зохиол шүүмжлээч нараас 'тун гайхалтай бүтээл' болсон хэмээн дүгнэгдээд байгаа билээ. Энэхүү роман нь түүхэн болон одоо цагийн гайхам сонирхолтой холбоос, өвөрмөц бичлэгийн арга барил, кино үзэж буй мэт дүрслэл, өгүүлэмж, дүрүүд, мэдлэг мэдээллээр баялаг байдал зэргээрээ уншигч нарын талархлыг хүлээх бүтээл болжээ. Зохиолчийн урлахуй ур чадвар, өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг үйл явдалтайгаа сүлсэн олон тааварлашгүй ээдрээ түүний тайлал зэргийг маш нарийн сийлж чадсан нь гайхалтай. Ном нээмэгц “Мэдэх эрхгүй түүхээс, Зорих ёсгүй ирээдүйг чиглэж буй ард түмэнд” хэмээн зохиолч маань бидэнд хаяглажээ. Ингээд бидний мэддэг гэж эндүүрдэг, огт мэддэггүй үнэн юу байв? “Чамд хэн итгэх юм бэ?” хэмээх гурамсан романы дэд дэвтэр хэрхэн өрнөх бол?...