Монгол улсын түүх / хатуу/

Монгол улсын түүх / хатуу/
Ихэвчлэн хамт авдаг
Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.
Санал болгох
Танилцуулга
Түүх бол түгээмэл шинжтэй. Хүний амьдралд түүхгүй зүйл нэгээхэн бээр үгүй. Хэдийгээр түүх гэдэг үгийг олон утгаар ойлгож хэрэглэдэг ч гэсэн түүх нь үндсэн хоёр утгыг агуулна. Нэгдүгээрт, түүх гэдэг нь өнгөрсөн цаг хугацаанд хүмүүсийн хийж бүтээж, бодож сэтгэсэн тэр бүх зүйлийг хэлнэ. Эхний энэ утгаар түүх нь үйлдэл, үйл явдал, үйл явц юм. Хоёрдугаарт, түүх гэдэг нь өнгөрсөн цаг хугацаанд хүмүүсийн хийж бүтээж, бодож сэтгэсэн зүйлсийн талаарх мэдээллүүдийг эдүгээ цаг үед олж нээх, цуглуулан бүртгэх, эмхлэн цэгцлэх, тэдгээрийг ил болгон танилцуулах явдал болно. Энэ утгаараа түүх нь түүхийн танин мэдэхгүй, түүхийн сэтгэлгээ, түүх бичлэг, түүхийн шинжлэх ухаан юм. Түүх нь энэхүү хоёр утгыг хоёуланг агуулж байж сая жинхэнэ бөгөөд бүрэн дүүрэн утгаа илэрхийлдэг. Түүх нь өнгөрсөн цаг хугацаан дахь байгалийн юмс үзэгдлийг бус харин нийгэм дэх хүний амьдрал юм уу эсвэл хүний нийгмийн өнгөрсөнг судалдаг ухаан юм. Энэ нь түүх хүний амьдралыг судлахдаа байгалийн юмс үзэгдэл, зүй тогтлыг огт тооцож үздэггүй гэсэн үг огт биш, харин хүний нийгмийн өнгөрсөнг судлах үедээ тэрхүү судалж буй нийгмийн өөрчлөлтөд байгалийн юмс үзэгдэл нөлөө үзүүлэх үед л тооцож үздэг гэсэн үг юм. Гэхдээ түүх бол дан ганц өнгөрсний шинжлэх ухаан биш, харин эдүгээ цаг үеийг танин мэдэхийг оролддог шинжлэх ухаан болно.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-99978-58-88-7
- Худалдаанд гарсан огноо : 2017-01-01
- Формат : Хатуу хавтастай
- Нүүрний тоо : 556 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 1085 гр
- Хэмжээс : 247 x 175 x 30 мм
ISBN-13 | 978-99978-58-88-7 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2017-01-01 |
Формат | Хатуу хавтастай |
Нүүрний тоо | 556 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 1085 гр |
Хэмжээс | 247 x 175 x 30 мм |
Хэрэглэгчийн сэтгэгдэл
0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй