Галбадрах Цээнзэнгийн

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Долоо шар загт төрж, Хөх хадын бяцханд хөл, хэлд орсон... Спортын сэтгүүлч мэргэжилтэй. Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн. Уран бүтээлийн 'Задгай тэнгэр' '2001 он', 'Бадрангуй' '2008 он', 'Би багадаа' '2002, 2003, 2005, 2010...' төгсөшгүй цуврал номтой. Яруу найргийн 'Эгшиглэн говь' наадмын хошой тэргүүн байр '1996, 1997', Р.Чойномын нэрэмжит 'Алтан оюухай-2006' наадмын тусгай, 2001 оны сэтгүүл зүйн шилдэг бичлэгийн 'Ган үзэгтэн' шагналт.