Нарантуяа Д

МУИС-ийн Худалдааны сургуулийн Худалдаа, маркетингийн тэнхимийн багш Д.Нарантуяа нь Монгол Улсын худалдааны салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд 30 гаруй жил өөрийн хөдөлмөр, оюун ухаан, мэдлэг чадвараа зориулж яваа ахмад багш нарын нэг. 2001-2008 онд Монгол Улсын Засгийн газрын 'Бөөний худалдаа сүлжээ хөтөлбөр'-ийг хэрэгжүүлэх ажилд биечлэн оролцож Баянхонгор, Завхан аймгуудын төсөл дээр амжилттай ажилласан. 2012 онд ХХААХҮЯ-ны 'Худалдааны салбарын суурь судалгаа'-ны ажлын хэсгийг ахлаж ажилласан ба худалдаа эрхлэгчид хийгээд оюутан сурагчдад зориулж сурах бичиг, гарын авлага бичиж олны хүртээл болгосон бүтээлч багш юм. 'Худалдааны технологи', 'Олон улсын бизнесийн харилцааны соёл', 'Худалдаалах урлаг' зэрэг сурах бичиг, 'Дэлгүүрийн талбайн төлөвлөлт', 'Жижиглэнгийн худалдаачдад' зэрэг гарын авлага мөн түүний хамтран боловсруулсан 'Худалдааны газрын болон агуулахын стандарт' нь одоо ч худалдааны салбарт мөрдөгдөж байна.