Балхаажав Ц

Завхан аймгийн одоогийн Цагаанчулуут сумын нутаг Нарийн Цахир хэмээх уулын зүүн биед орших Баруун Туулайтын 'Үүдэндээ цохиот' гэдэг өвөлжөөнд 1928 оны 12-р сарын 21-нд төржээ. Малчин удамтай. **Сургууль:** 1937-1938 онд сумандаа зуны түр сургууль, 1939-1941 онд бага, 1941-1943 онд бүрэн бус дунд, 1948-1952 онд Улс төрийн дээд, 1959-1964 онд Москвагийн Улсын Их сургууль, 1967-1970 онд Москвад Нийгмийн ухааны Академид суралцсан. Философич мэргэжлийн багш. 1970 онд Москвад дэд эрдэмтний зэрэг, 1999 онд Улаанбаатар хотод Шинжлэх ухааны докторын зэрэг (Sc.D)-ийг философийн ухааны сэдвээр хамгаалсан. 1999 онд Дорно дахины гүн ухаан, хүн судлалын дээд сургуульд профессор. **Ажил:** 1945-1948 онд төрсөн нутагтаа бичиг үсгийн болон бага сургуулийн багш, 1952-1955 онд Намын дээд сургуульд багш, 1955-1959, 1964-1967, 1970-1972 онд Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, тасаг хэлтсийн эрхлэгч, 1972-1984 онд МАХН-ын Төв Хороонд Үзэл суртлын хэлтсийн, Намын байгууллагын хэлтсийн, Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч 1984-1990 онд MAXH-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга **Сонгууль:** 1971-1990 онд МАХН-ын Төв Хорооны гишүүн, 1973-1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын 8, 9, 10, 11-р удаагийн сонгуулийн депутат, байнгын хороодын дарга 2008 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.