Мөнхзаяа Б

Б.Мөнхзаяа нь СЭЗДС-ийн санхүүгийн удирдлагын тэнхимд багшилдаг ба 2013 онд 'Санхүүгийн хямралын үе дэх арилжааны банкны эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох аргазүй' сэдвээр бизнесийн удирдлагын ухааны докторын зэрэг хамгаалсан.Зээлийн шинжилгээ, компанийн засаглал, бизнесийн байгууллагын өрсөлдөх чадвар, эрсдэлийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдаж, өөрийн мэргэшсэн чиглэлээр сургалт явуулдаг. 'Монгол улсад үр ашигтай хадгаламжийн даатгалын тогтолцоог бий болгох нь', 'Зээлийн болон зах зээлийн эрсдлийн хамаарал', 'Санхүүгийн тогтвортой байдлын судалгаа', 'Хямралаас авах сургамж: Монголын банкны салбар', 'Банкны секторын хөгжил ба эдийн засгийн өсөлт', 'Бизнесийн мөчлөгийн түрүүлэгч индикатор', 'Арилжааны банкны нэгдсэн эрсдэл тооцох аргазүй', 'Хямралын үеийн эрсдэлийн менежмент' сэдвүүдээр илтгэл, өгүүллэг бичиж дотоодын болон гадаадын эрдэм шинжилгээний хурлуудад амжилттай оролцож байна.