Одсүрэн Д

Дагмид овогтой Одсүрэн нь Улаанбаатар хотод төрсөн. 2005 онд МУИС-ийн Угсаатан судлалын ангийг угсаатан судлаач, түүхийн багш мэргэжлээр төгссөн. 2007 онд 'Монгол гэрийн үүсэл, хөгжил' сэдвээр судалгааны ажил бичиж, угсаатан судлалын магистрын зэрэг хамгаалсан. Өдгөө МУИС-ийн Түүхийн тэнхимд докторантурт суралцаж 'Монголчуудын угсаа гарвал түүх бичлэгт' сэдвээр судалгааны ажил хийж байна. 'Чингис хааны төрсөн газрын нэр Дэлүүнболдог мөн үү' (2014) хамтын бүтээлд зохиогчоор оролцож, 10 орчим судалгааны өгүүлэл хэвлүүлсэн. 2005 онд Радио, телевизийн дээд сургуульд багш, 2010 оноос Радио, телевизийн дээд сургуульд эрдэмтэн-нарийн бичгийн дарга, Сургалтын албаны дарга, 2012 оноос СУИС-ийн Сургалтын бодлогын газрын даргаар ажиллаж байна.