Ариунаа Тавнайн

1972 онд Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн. Технологи, дизайны багш мэргэжилтэй. Боловсрол судлалын магистр, мэргэжлийн зөвлөх зэрэгтэй, АБТА, Үндэсний сургагч багш. Дорнод аймгийн Сэргэлэн сумын дунд сургууль, 10 жилийн 1-р сургууль, УБИС, Удирдлагын Академийн Нийгмийн удирдлагын сургуулийг тус тус төгссөн. МУБИС-ийн докторант. 1994-2002 он хүртэл Дорнод аймгийн Сэргэлэн сум, Нийслэлийн 49, 79-р сургуулиудад багшилж байгаад 2002 оноос 33-р сургуульд технологийн багшаар ажиллаж байна. Технологийн боловсрол болон угсаатны зүйн чиглэлээр судалгааны ажил хийдэг бөгөөд 'Технологийн боловсролд техникийн мэдэгдэхүүний гүйцэтгэх үүрэгт хийсэн судалгаа, дүгнэлт', 'Үзэмчин ястны өмсгөл, зүүтгэл' зэрэг сэдвээр судалгаа хийж байна. 2007 онд 'Технологи-2', 'Зураг урлал-2', 'Зураг төсөл-1' сурах бичгийн шинжээчээр, БСШУЯ-ны Үндэсний хөтөлбөр боловсруулах багт ажиллаж Дүрслэх урлаг, технологийн сургалтын 1-12-р ангийн нийт 12 хөтөлбөр болон зөвлөмжийг анги тус бүрээр боловсруулж, өдгөө тус зөвлөмж нь үндэсний хэмжээнд сургалтанд ашиглагдаж байна. Мөн 2013 оноос БСШУЯ-ны Үндэсний шинэчилсэн хөтөлбөрийн багт ажиллаж байгаа бөгөөд 1-5-р ангийн Дүрслэх урлаг, технологийн сургалтын хөтөлбөр боловсруулан, 1, 2, 3-р ангийн сурах бичиг, багш нарт зориулсан зөвлөмжийг анги тус бүрээр нийт 6-г хэвлүүлсэн. Одоо Дүрслэх урлаг, технологийн сургалтын суурь боловсролын хөтөлбөр дээр ажиллаж байна. Сургалт арга зүйн чиглэлээр гарын авлага 7, хөтөлбөр, зөвлөмж, багшийн ном 16, сурах бичиг 9, нийт 32 бүтээл хэвлүүлэн олны хүртээл болгожээ.