Лувсангомбо С

1924 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн. 1944 онд Ардын армид цэрэг, бага дарга, 1945-1947 онд ЗХУ-д Цэргийн зэвсэг, техникийн дунд сургууль, 1948-1954 онд Москвад Артиллерийн инженерийн академи, 1962-1964 онд Барилгын инженер-технологийн дээд (эчнээ) сургууль төгссөн. 1954-1956 онд Цэргийн ерөнхий сургуульд багш, 1956-1959 онд Барилгын цахилгаан, сантехникийн трестийн ерөнхий инженер, 1959-1970 онд ББМҮЯ-ны орлогч сайд, Улсын барилгын комиссын орлогч дарга, 1971-1972 онд нийслэл Улаанбаатар хотын дарга, 1982-1984 онд НАХЯ-ны сайд, 1972-1982, 1984-1989 онд Сайд нарын Зөвлөлийн орлогч, Улсын барилгын хорооны даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарчээ. 1971-1989 онд МАХН-ын Төв Хорооны гишүүн, 1982-1989 онд Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн, Улсыг Батлан Хамгаалах Зөвлөлийн гишүүн, 1972-1989 онд Ардын Их Хурлын депутат, 1979 онд дэслэгч генерал, 1982 онд хурандаа генерал цол, 2006 онд Монгол Улсын гавьяат барилгачин цол хүртсэн байна.