Монро Роберт.А

Биеэс гарах туршлага мэдрэмжийг анхлан судалсан хүн. Тэрээр 'Хий биеийн бодит аялал' гэдэг анхны ном нь энэ салбартаа сонгодог зохиол болсон. Олон нийтийн мэдээллийн салбарт зохиолч, найруулагчаар олон жил ажиллахдаа радио, телевизийн дөрвөн зуу орчим нэвтрүүлэг бичиж найруулан гаргаж, улмаар Виржиния дахь радиогийн сүлжээ, кабелийн телевизийн том байгууллагын эзэн болжээ. 1985 онд ухамсрыг тэлж хөгжүүлэх талаар судалдаг, хүний зан төлөвт сайн нөлөөтэй дуу чимээний долгионыг гаргаснаараа дэлхий нийтэд алдаршсан Монрогийн Хүрээлэнг үндэслэн байгуулж гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан. Монрогийн хүрээлэн нь ашгийн бус, судалгаа, сургалтын төв бөгөөд хүний оршихуй, мөн чанарын талаарх бүх асуултын хариулт хөгжсөн ухамсарт төвлөрдөг гэж үзээд ухамсрыг тэлж хөгжүүлэх судалгаа хийж, тусгай технологи боловсруулан гаргасан нь шинжлэх ухаан, анагаах ухаанаар шалгагдаж баталгаажсан, патенттай, аудио-зааварчилгааны технологи болох Хеми-Синк юм. Судлаачид тусгай дуу авиа ашиглан уураг тархийг гүн тайвшруулах, нойрсуулахаас эхлээд илүү тэлсэн сэрэхүй хүртэлх ухамсрын олон янзын төлөв хийгээд 'ер бусын' байдалд аваачиж болдгийг олж мэджээ.