Энхбат Ч

1967 онд Улаанбаатар хотод төрсөн. Авто инеженерийн мэргэжилтэй. 1986 оноос эхлэн Монгол улсын болон олон улсын зоос, мөнгөн тэмдэгт сонирхон цуглуулж, өөрийн цуглуулгаараа хэд хэдэн удаа үзэсгэлэн гаргаж олон нийтэд сурталчилж ирсний зэрэгцээ 2002 онд 'Монголын зоос, мөнгөн тэмдэгт' ном хэвлүүлсэн. 2001 оноос Монголын зоос сонирхогчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. 1998 оноос шуудангийн марк, дугтуйны цуглуулга хийж, 'Монголын шуудангийн түүх: 1863-1933' сэдвээр Дэлхийн филателийн холбооны үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож, 2007, 2008, 2009 онуудад алтадсан мадалиудаар тус тус шагнагдсан. Одоо 'Сантранс' ХХК-д захиралаар ажиллаж байна.