Онгоодой Ч

Чойндонгийн Онгоодой 1935 онд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг Улаан- Энгэрийн ам хэмээх газар төрсөн. Яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч. Хүндэт доктор, профессор цолтой. 1949 онд бага сургууль, 1937 онд Худалдааны техникум, 1967 онд ЗХУ-ын Ленинградын худалдааны дээд сургуулийг хүнс судлаач мэргэжлээр төгссөн. 1938 оноос уран зохиол сонирхон оролдож 'Анчин' (1962), 'Алтай' (1994), 'Хаан тамга' (1997), 'Алаг хорвоо' (2000), 'Алтан төгрөгийн унага' (2002), 'Наран хотын ноёд' (2002, 2010), 'Хан тэнгэрийн сахиус' (2004), 'Олз омог (2005)', 'Огторгуйн цагаан үүл' (2006), 'Гурван Тамирын гурвалжин' (2007) , 'Орчлонгийн өнгө зүс' (2010), 'Миний тоонот' (2010), 'Хөх тойром' (2012), 'Зээргэнэ шиг тачир зэрлэгхэн шүлгүүд' (2014), 'Ийм л хол Алтай даа' (2014) зэрэг яруу найраг, өгүүллэг, тууж, үлгэр, туульсын номууд нийтлүүлсэн. Шилдэг бүтээлээрээ МҮЧЗХ-ны болон Ч. Лодойдамбын нэрэмжит шагнал хүртжээ.