Гербер Майкл.Е

Майкл Е.Гербер 'E-Myth Worldwide' баигууллагын Ерөнхийлөгч бөгөөд энэ компанийг амжилттай жижиг бизнес бий болгоход нь бизнес эзэмшигч болон бизнесменүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор 1977 онд байгуулсан ажээ. Энэ компани тэр цагаас хойш 25000 гаруй жижиг болон шинээр бий болж буй бизнест үйл ажиллагаа болон тэдгээрийн эздэд амьдрал ахуйгаа үндсээр нь өөрчлөн зохион байгуулахад нь туслалцаа дэмжлэг үзүүлсэн байна. Тус компани нь ийм төрлийн жижиг бизнесийн хөгжлийн хамгийн үр өгөөжтэй дэлхий нийтийн эх сурвалж болж хөгжсөн юм. Майкл Герберийг 'Америкийн жижиг бизнесийн нэр нөлөө бүхий зүтгэлтэн' гэж олон хүн үздэг бөгөөд тэрбээр дэлхийн эдийн засаг, соёлыг сэргээн хөгжүүлэхэд бизнес эрхлэх үзэл бодлын жинхэнэ ач холбогдол бүхий үүргийн талаар сая сая жижиг бизнес эрхлэгчид, менежерүүд, корпорацын гүйцэтгэх захирлуудад лекц уншсан байна. Түүний үзэл санаа нь өвоөмөц, үнэмшилтэй, мөн прагматик болно. Энэ үзэл санаа ажил хэрэг болж буйг олон мянган уншигчид, бизнесийн үйлчлүүлэгчид, түүний зохиосон семинар сургалтад оролцогсод нотолж буй нь үнэхээр сайн хэрэг юм. Майкл Гербер өөрийн эхнэр, хамтран зүтгэгч Илийн, хоёр бага хүүхэд болох Сэм, Алекс нарын хамт Калифорнийн Петалума толгод дахь байшиндаа амьдардаг.