Тиэл Питэр

Питэр Тиэл бол энтрэпрэнор мөн хөрөнгө оруулагч юм. Тэрээр 1998 онд ПэйПал-ыг үүсгэн байгуулж гүйцэттэх захирлаар нь ажиллан, 2002 онд олон нийтийн хүртээл болгож 'хөрөнгийн бирж дээр амжилттай АйПиӨү хийж' чадсанаар хурдтай өсөж буй шинэ эринд баталгаат онлайн худалдааны арилжааг бий болгосон нэгэн. Үүний дараа буюу 2004 онд Фэйсбүүк-т гаднаас хөрөнгө оруулсан анхдагч бөгөөд удирдах зөвлөлд нь ажиллаж байсан. Мөн энэ хугацаанд мэдээлэл боловсруулагч компьютер болон хүн шинжээч нарыг хослуулсан үндэсний аюулгуй байдлыг хамгаалах, дэлхийн санхүүгийн гэмт хэргийг илрүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг Палантир Техноложис компанийг үүсгэн байгуулсан. Хөрөнгө оруулагчийн хувьд ЛинкэдИн, Еэлп гэх мэт 'ПэйПал Мафи' бүлэглэлийнхээ хамтрагчдаар удирдуулсан зуу гаруй амжилттай технологийн стартапуудын гарааны санхүүжилтэд хөрөнгө оруулж байсан. Үүгээр зогсохгүй Питэр нь СпэйсИкс болон ЭйрБиЭнБи гэх мэт амжилттай компаниудыг санхүүжүүлэгч Цахиурын Хөндийн томоохонд тооцогдох хөрөнгө оруулалтын сан болох Фаундэрс Сангийн партнэр юм. Тэрээр Тиэл нийгэмлэгийг үүсгэн байгуулсан нь залуусыг коллежоос өмнө бизнест суралцаж эхлэхийг нь урамшуулах зорилгыг агуулдаг. Мөн Тиэл сангийг манлайлдаг бөгөөд сангийн зорилго нь технологийн хөгжил дэвшлийг нэмэгдүүлэх, түүнчлэн урт хугацаанд бий болох ирээдүйн өөрчлөлтийн тухай үзэл суртлыг түгээх юм. Блэйк Мастэрс нь 2012 онд Стэнфордын хуулийн сургуульд оюутан байхдаа хийсэн Питэрийн 'Компьютерийн шинжлэх ухаан 183: Стартап' хичээлийн дэлгэрэнгүй тэмдэглэл нь интернетэд сенсаац болж байсан. Одоо тэрээр хуулийн судалгааны Жүдиката хэмээх технологийн стартап бизнесийг үүсгэн байгуулан ажиллаж байна.