Батсүх Ишийн

(1945-1994) 1945 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг Ганга нуурын хөвөөнд төрсөн. 1969 онд МУИС-ийг утга зохиолын багш, сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 'Үнэн', 'Тоншуул', 'Сүхбаатарын зам' сонин, Монголын радио, МОНЦАМЭ агентлагийн орон нутаг дахь сурвалжлагч, 'Дөл' сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан. Сэтгүүлч, яруу найрагч. Монголын Зохиолчдын Эвлэл болон Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гишүүн, Ардын хувьсгалын 60,70 жилийн ойн медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичиг, 'Ган үзэгтэн' шагналт. Яруу найргийн 'Шүүдрийн дусал', 'Өглөө', 'Зүрхний бичлэг', 'Сэтгэлийн суврага', мөн сурвалжлага, нийтлэлийн 'Үнэн санаа хүчтэй' ном бичиж, нутаг орныхоо байгалийн гайхамшиг, хүмүүсийн амьдрал, тэдний туулсан зам, зан заншил, өв соёлыг харуулсан 'Дарьганга' баримтат киног Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, найруулагч Д.Лхагважав нарын хамт бүтээжээ.