Баатарсүрэн Ч

1966 онд Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн. Улаанбаатар хотын 39-р дунд сургууль, Дархан хотын Барилгын техникумыг техникч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. 1988 оноос хувийн бизнес эхлүүлэн 'Салхивч' ХХК-ийн ТУЗ-ын дарга, Булган аймагт 'Шахаат хайрхан' ХХК-ийн Ерөнхий захирал, 2001 оноос Улаанбаатар хотод спирт, архины үйлдвэрлэлийн 'Морьтон монгол хурд' ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн даргаар, 2005 оноос барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх 'Терратур' ХХК, 1996 оноос 'Монгол дизель' ХК-ийн хувь нийлүүлэгч, Хяналтын албаны дарга, ТУЗ-ийн даргаар тус тус одоог хүртэл ажиллаж байна. Ч.Баатарсүрэн нь монголын түүх соёл, угсаатны зүйн талаар сонирхон судалж, тодорхой чиглэлээр цуглуулга хийдэг.