Отгонжаргал Дамдины

1999 онд Өдрийн сонины ням гарагийн дугаар 'Амралтын сонин'-оос хэвлэл мэдээллийн салбарт ажиллах ажлын гараагаа эхэлсэн. 'Өдрийн сонин', 'Үг', 'Сэрүүлэг' сонинд сурвалжлагч сэтгүүлч, 2006-2012 онд ИНЕГ-т хэвлэлийн төлөөлөгч, 2012 оны арванхоёрдугаар сараас 'Өнөөдөр' сонинд ажилласан. 2013 онд 'Төслийг тушсан төмөр чөдөр' цуврал нийтлэл нь Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог Балдорж шагналын шилдэг аравт шалгарсан. 2015 онд Монгол Улсын Баатар, гавьяат нисгэгчдийн хөрөг нийтлэлээс бүтсэн 'Тэнгэрийн хотын од' номоо хэвлүүлсэн.