Цэнгэлсайхан Задийн

Монголын Уран Хатгамалчдыг Дэмжих 'Эгнэшгүй санаа' төв НҮТББ-ын тэргүүн. АНУ-ын уран хатгамалчдын байгууллагын (EGA USA) гишүүн. 1956 онд Баянхонгор аймгийн Баянцагаан сумд төрсөн. Хүний их эмчийн мэргэжилтэй. Дархан-Уул аймгийн Хүүхдийн эмнэлэгт их эмч, эмнэлэг эрхэлсэн орлогч, Чих хамар хоолойн эмч, Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ЗДТГ- ын Хууль зүйн хэлтсийн дарга, ЗДТГ-ын дарга зэрэг ажил алба хашиж ирсэн бөгөөд одоо Монголын Уран Хатгамалчдыг Дэмжих 'Эгнэшгүй санаа' төв НҮТББ-ын тэргүүнээр ажиллаж байна. Анагаах ухааны болон Төрийн удирдлагын магистр, Монголын Эмэгтэйчүүдийн Академийн академич, Монгол Улсын уран хатгамалч цолтой. Зүү ороох хатгамалтай жижиг эдлэлийн 22 шинэ загвар зохион бүтээж оюуны өмчийн патент авсан. 'Дарханы тэнгэрлиг алдартнууд', 'Ээждээ өргөх дуун цомог', 'Уран хатгамал' зэрэг ном бичиж хэвлүүлсэн. 'Уран хатгамал' баримтат кино бүтээсэн.