Шагдарсүрэн М

Монгол Улсын хүний гавьяат эмч, доктор профессор дуун хөрвүүлэгч, орчуулагч, анагаах ухаан, боловсрол соёлын нэрт зүтгэлтэн эрдэмтэн. Олон мянган хүнийг аюулт өвчнөөс аварч, элэгний хорт хавдрыг судсаар эмчлэх өвөрмөц аргыг Монголын анагаах ухаанд анх нэвтрүүлсэн. АУИС, МУИС, Япон Улсын Цукүбагийн их сургууль, Токио хотын Икашика их сургууль, АНУ-ын Калифорни, БНСУ-ын Сөүл хотын их сургуулиудад суралцан Анагаах ухаан Буддын гүн ухаан, Энэтхэг, Хятад, төвдийн гүн ухаан, дэлхийн сонгодог яруу найргаас эх хэлнээ яруу тансаг орчуулж, англи, орос, япон, төвд, латин зэрэг хэд хэдэн хэлний шинжлэх ухаан, нарийн мэргэжлийн томоохон овор хэмжээний толь бичгүүдийг зохион бүтээсэн шинэ Монголын нэртэй соён гэгээрүүлэгч эрдэмтэн билээ.