Мөнхнасан Г

Эдийн засгийн ухааны доктор, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, Монголын Ойрхи дорнод судлалын холбооны нарийн бичгийн дарга. Гол бүтээл нь 'Зүүн хойд азийн эрин үе ба Монголын эдийн засаг' эмхэтгэл (Шим И Собын хамт, 2010), БНСУ-ын Засгийн газрын байгууллага Гадаад эдийн засгийн бодлогын хүрээлэн 'КIЕР'-гээс хийсэн 'Монголын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, БНСУ-ын оролцоог нэмэгдүүлэх нь' судалгааны багт ажиллаж судалгааны үр дүнгээрээ ном хэвлүүлсэн (БНСУ-д 2012, Монгол улсад 2014). Эрдэм шинжилгээний өгүүллүүд нь 'Монгол улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийн үйл явц буюу БНСУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж' (БНСУ, 'Гадаад эдийн засгийн бодлогын хүрээлэн',2010), 'Монголын уул уурхайн хөгжил болон хүн амын орлогод гарч буй өөрчлөлтүүд' (хамтарсан, МУИС-ийн ЭЗС-ийн _'Хүн ам зүй'_ сэтгүүлд, 2012), 'Монголын уул уурхайн эрчимтэй хөгжил: Эх орны хишиг ба Голланд өвчин' (хамтарсан _'Хүний нөөцийн удирдлага'_ сэтгүүл, 2012), 'Зүүн хойд азийн улсууд ба монголын гадаад худалдааг өргөжүүлэх арга зам' (БНСУ-ын худалдааны даатгалын холбоо, 2014), 'БНСУ, Монгол улсын хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги' (БНСУ-ын монгол судлалын нийгэмлэг, 2009), 'Монголын гадаад худалдаа ба БНСУ, Монгол улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийн шинжилгээ' (Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны олон улсын симпозиум, 2008), 'Монгол ба Ойрхи дорнодын орнуудын хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж', ( _AfroArab Study_ , 2006), 'Монголын эдийн засгийн шилжилтийн үеийн аялал жуулчлалын үзүүлэлтүүд' (хамтарсан, _International Financial Risk Management,_ 2008), 'Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалт: БНСУ ба Монгол улсын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа' ( _International Financial_ _Risk Management,_ 2009) зэрэг юм.