Төмөртогоо Дашдоржийн

Өвөрхангай аймагт төрсөн. Эдийн засагч-төлөвлөгч. Шинжлэх Ухааны Академийн Эдийн Засгийн Хүрээлэн, Улсын Хэвлэлийн Газар, Монгол Хэвлэл нэгтгэлд мэргэжлээрээ 30 жил ажилласан. Эдийн засгийн сэдвээр 'Мал аж ахуйн хөдөлмөр' УБ.,1983, 'Хөгжлийн капиталист бус зам' УБ.,1984, 'Монголын Эдийн Засгийн Сэтгэлгээний Түүх' тэргүүн дэвтэр УБ.,2006, дэд дэвтэр УБ.,2007, гутгаар дэвтэр УБ., 2009 зэрэг нэгэн сэдэвт зохиол, хамтын 6 бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байна. Эмийн бус эмчилгээний сэдвээр 60 гаруй өгүүлэл, '3айнаас эмчлэхүй' УБ.,1993, 'Тарниар эмчлэхүй' УБ., 2002. 'Шээсээр эмчлэх монгол ухаан' УБ.,2003 зэрэг ном, хэдэн арван өгүүлэл бичиж, Жон Армстронгийн 'Амьд ус' УБ.,1993 номыг орчуулжээ. Гоц мэдрэхүй, шидийн чадварын сэдвээр 'Увдис' УБ.,1999, 'Ариусал' УБ., 2003, 'Монголын шидтэнгүүд' УБ., 2006 зэрэг ном бичиж, Вольф Мессинг 'Би далдыг мэддэг' УБ., 1993, К.Коротков 'Хүмүүн гэрэлтэхүйн нууц' УБ.,2008 номыг орчуулан нийтлүүлж, XIV Далай ламын 'Шид хийгээд нууцсын тухай' гэдэг номыг монгол, орос, англи гурван хэлээр 2011 онд хэвлүүлэн, 40 орчим өгүүлэл нийтлүүлжээ. Буддын гун ухааны Билиг барамидын онолын 'Билгийн зүрхэн'' гол судрыг дэлхийн 15 хэлээр эмхэлэн, Монгол хэлээр 8 зүйлийн үсгээр бичүүлж, уг судрын тухай XIV Далай ламын тайлбарыг гурван хэлээр хавсаргаж 2004 онд хэвлуулсэн. Дээрх сэдвээр редакторлож нийтлүүлсэн ном зохиол хэдэн арав болно. Эдийн засгийн сэдэвт зарим бүтээл нь Хятад, Польш, Японд хэвлэгджээ.