Кехо Жон

1975 онд Жон Кехо гурван жилийн турш соёл иргэншлээс холдон хүний тархины үйл ажиллагааны дотоод зарчмыг танин мэдэх зорилгоор ойд амьдрахаар явсан юм. Тэрээр шашныг, шинжлэх ухааны болон өөрийн ажиглалт дээр тулгуурласан мэдээллийн төрөл бүрийн эх сурвалжийг ашиглан судалгаа хийсний эцэст тархины хүчийг хөгжүүлэх анхныхаа хялбархан хэрнээ үр дүнтэй хөтөлбөрийг боловсруулсан юм. Ингээд 1978 оноос өөрийн боловсруулсан хөтөлбөрийн дагуу хүмүүсийг сургаж эхэлсэн ба 1980 он гэхэд дэлхий дахинд маш их амжилтыг олсон байна. Сүүлийн хорин жилийн турш Кехо хичээл зааж, ном хэвлүүлж, лекц уншиж байгаа бөгөөд одоо эхнэртэйгээ Номхон далайн баруун хойд эрэгт амьдарч байна.