Крахт Кристиан

Швейцарь улсад 1966 онд төрсөн Кристиан Крахт Герман, Канад, АНУ улсуудад боловсрол эзэмшин Аргентин, Кени, Тайланд, Итали, Непал, Энэтхэг зэрэг олон газруудаар амьдарсан байдаг. Тэрээр зохиол туурвиж эхлэхээсээ өмнө Германы Der Spiegel сэтгүүлээс өгсүүлээд хэд хэдэн сэтгүүлийн газар сэтгүүлчээр ажилладаг байжээ.