Баатархүү Бат-Өлзийн

Бат-Өлзий овогтой Баатархүү нь Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. 1997 онд Сайншанд сумын ерөнхий боловсролын I сургууль, 2001 онд МУИС-ийн Угсаатан судлалын ангийг түүхч, угсаатан судлаач мэргэжлээр төгссөн, 2004 онд магистрын зэрэг хамгаалсан, 2012 онд 'Монгол улсын тувачууд' (Түүх-угсаатны зүйн судалгаа) сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2001 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2008 оноос Угсаатан судлал, нийгэм-соёлын хүн судлалын салбарын эрхлэгч, 2015 оноос ШУА- ийн шинэ бүтэц зохион байгуулалтаар ШУА-ийнТүүх, Археологийн хүрээлэнгийн С.Бадамхатаны нэрэмжит Угсаатан судлалын салбарын эрхлэгчээр ажиллаж байна. 'Эрт, дундад үеийн монголчуудын аж ахуй, соёл' (2006) 'Монгол ёс заншил, зан үйлийн товчоон' (2009), 'Тувагийн түүхэнд холбогдох архивын баримтын эмхэтгэл' I, II боть (2011), 'Монгол улсын угсаатны зүй'. III боть (нэмэн засварласан 2 дахь хэвлэл) (2012), 'Халхын ноён хутагтууд' (2013), 'Говийн ноён хутагтууд. Архивын баримтын эмхэтгэл' (2013), 'Чингис хааны төрсөн газрын нэр Дэлүүнболдог мөн үү' (2014) зэрэг хамтын бүтээл, архивын баримтын эмхэтгэлүүдэд зохиогчоор оролцсон. Эрдэм шинжилгээний 30 гаруй өгүүлэл, илтгэл бичиж дотоодын болон ОХУ, Турк, Солонгосын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлжээ.