Моуди Рэймонд

1944 оны 6 сарын 30-нд АНУ-ын Жоржия мужийн Портердейлд мэндэлсэн. Жоржия мужийн Анагаах Ухааны Коллеж болон Вержиния мужийн Их Сургуульд гүн ухааны чиглэлээр төгссөн. Жоржия мужийн Баруун Коллежид сэтгэлзүйн шинжлэх ухааны доктор, Жоржия мужийн Анагаах Ухааны Коллежид анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Гучин нэгэн настайдаа 'Хойт нас буюу алсын гэрэл' номоо хэвлүүлсэн нь жинхэнэ шуугиан дэгдээж, 15 сая хувь борлогдоод байна. Реймонд Моуди Невада, Лас Вегасын Их Сургуульд ажиллаж, шинжлэх ухааны судалгаанд үр өгөөжтэй олон туршилт (клиник үхлийн шатанд орсон 150 орчим хүний мэдрэмжийг судалсан) явуулсан ба Жоржия мужийн чанга дэглэмтэй шоронгийн эмнэлэгт сэтгэлзүйчээр ажиллаж байжээ. Одоо Алабама мужид 'Оюун ухааны талбар' хэмээх шинжилгээ судалгааны төвийн захирлаар ажиллаж байна.